Улс төрийн мэдээ

Ирц бүрдэхийг 30 минут хүлээсэн Хянан шалгах түр хорооны хуралдаан хаалттай хэлбэрт шилжлээ

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан хойшиллоо.

Хуралдаанд даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гурван хүн л иржээ. Улмаар ирц бүрдээгүй тул хуралдааныг түр хойшлуулаад байсан.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гишүүд хурлаа тасалснаар хянан шалгах үйл ажиллагаанд эс үйлдэхүйгээр саад болж байна. Тэднийг эгүүлэн татуулна. Цаг хугацаа үнэтэй байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Хуралдаа суудаггүй гишүүдийг солино" гэлээ.

Харин 30 орчим минутын дараа Д.Ганбат, О.Цогтгэрэл, Т.Доржханд нарын гишүүд нэмэгдэж ирснээр хуралдаан эхэлсэн. Гишүүд үг хэлж дууссаны дараа шинжээчдийг томилох асуудлыг хэлэлцэхээр болов. Улмаар санал хураасны дагуу хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button