ХЗДХ-ийн ТНБД-ын суудалд горилогч

П.Сайнзориг Хотын орлогчоор явснаас хойш ХЗДХ-ийн ТНБД-ын албан тушаал хоосон байгаа. Эл суудал хоосон болноос хойш горилж яригдаж буй хүн бол Гадаадын иргэн харъяатын газрын дарга Н.Ууганбаяр. Нэр нь дуулдаад бараг сарын нүүрийг үзэх гэж байна.
Өдгөө ГИХГ-ын даргын албан тушаалтай Нэргүйн Ууганбаярын хувьд: Цагдаагийн хурандаа цолтой нэгэн. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад 2012-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан аж. Энэ үеэрээ салбарын сайд байсан Х.Тэмүүжиний эсрэг ажиллагааг зохион байгуулсан гэх хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хурандаа нарын нэг гэдгээрээ олноо танил.
Засгийн газрын шийдвэрээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр “ковид-19”-ийн хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр томилж байсан. Улмаар Албан тушаалаа хүлээж авсаныхаа дараагаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өмнөх дарга Д.Мөрөнг 1.8 сая төгрөгөөр шагнах тушаал гаргасан. Мөн 25 сая төгрөгөөр хувьдаа комьпютер авч байсан нь хэл ам дагуулж байв.
Түүнчлэн 2020 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 317 сая гэж мэдүүлсэн бол 2022 онд жилийн орлого нь хэд дахин буурч 21 сая болжээ. Мөн 2020 оныхтой харьцуулахад 2022 онд түүний эзэмшлийн газрын тоо дөрвөөр нэмэгдсэн аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэм номтой зэрэг дэвтэй төрд ажилласан туршлагатай гайгүй амьтад алга уу. Наад үжгирсэн ялзарсан цагдаа нараа энд тэнд томилж заваардгаа болиоч
Яааг сүү долоочсон гөлөг шиг царайтай юм. Шүдлэн даргын зэндаанд байхдаа идэх гэж сүйд хийсэн товариш бна. ТНБД болговол Монголыг зарчихаар гар юм бишүү ! ЭЦГ-ындарга байхдаа ХЗДХ-ийн Сайд дээрээ тусгай ажиллагаа явуулсан гэхээр мөн их бохирдсон этгээд бна даа ! Ажилдаа оронгуут л Энхбаярынхаа бөгсийг ухаад, НҮҮРСЧДИЙН УЛААН ХАМГААЛАГЧ болох нь гарцаагүй "муужгай" байнаа !!!
Тэгээд л эрхэмсэг нүүрсчид мань эрийг зүтгүүлж байг аа хэрэг л дээ.
Утсан хүүхэлдэй юм биш үү.
Ayultai nohor bna da saidiinhaa esreg ajilgaa hiisen geheer