"Эрдэнэ Монгол" дахин хайгуул хийж байна

“Erdene Resource Development” компани “Mongolian Mining Corporation”-тай хийсэн стратегийн түншлэлийн хүрээнд, Баянхонгор аймагт “Хөндий” хайгуулын дүүрэгт ажиллаж эхэлжээ.
Энэ нь тэдний "Баян хөндий" төслөөс тусдаа юм. Өөрөөр хэлбэл "Эрдэнэ Монгол" ХХК болон Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Баярмаагийн нэр холбогддог тэр төслөөс тусдаа, дахиад хайгуул хийж байна гэсэн үг.
Төсөлд "Энержи ресурс" буюу "Mongolian Mining Corporation" орж ирснээр хутгийн малчидтай өнгөрсөн хавар уулзсан.
Бид өмнө нь “Эрдэнэ Монгол” нь нийт зургаан ордод лиценз эзэмшдэг талаар мэдээлж байсан. Харин зөвхөн Баянхөндийн ордын олборлолтыг эхлүүлэхийн тулд малчидтай уулзалт хийдгийн онцлууштай.
Тодруулбал, Баянхөндийгөөс гадна:
- Алтан нар
- Хар морь
- Улаан
- Зуунмод
- Хөвийн хар гэсэн таван төсөл хэрэгцүүлэх лицензтэй юм.
Үүнээс Хар морь болон Баянхөндий нь дээр дурдсан Хөндий дүүрэгт хамаардаг. Мөн зургадугаар сард Хар морь орддоо өрөмдлөг эхлүүлсэн байдаг.
Одоо дахин хайгуул эхлүүлсэн нь тус Хөндий дүүргээс нэмэлт орд илрүүлэхээр шийдсэн гэдэг агуулга харагдаж байна.
Баянхөндийн төслийг урагшлуулахад орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Мазаалай амьдардаг, цөлжилт ихтэй говийн бүс нутаг тул малчид “Эрдэнэ Монгол”-ыг дэмждэггүй. Харин энэ оны эхээр “Энержи ресурс” компани Баянхөндийн алтны төсөлд хөрөнгө оруулахаар болсон.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард нь Багабандитай хамт хорт Боб байгаа
Тэнэг хүн м�##�лаж байгаа юм шиг бичих юм наадуул чинь нэг л компани болсон ш дээ
Энэ од жарг�##� гээч бирд чинь ханаж цадна гэж байдаггүй хүүр юм аа
Яасан ханадаггүй шун�##� вэ,одойбандийн охин гэж шулам байна,аав нь гэж атга�##�жин хар мангас
Энд тэндгүй том жижиг уурхай ард түмэнд ямарч ашиггүй. Одоо газар нутгаа ард түмэн мэдэх цаг болсоон энэ ажлыг үогсоох хэрэгтэй