НИЙГЭМНийгэм мэдээ

“Талийгаач цэргийн ар гэрт өнөөдөр камерын бичлэг үзүүлнэ, хоол, ундны усыг нь шинжилж байна”

326-р ангид хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ хэрэгт үзлэгийн баг газар дээр нь очиж үзлэг  хийн, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр эхлүүлсэн.

Гэрчээс мэдүүлэг авах, камерт үзлэг хийх, цэргийн албан хаагчийн тухайн өдөр идсэн боол, ундны усанд шинжилгээ хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг ЭХХТухай хуулийн дагуу, бүх талаас нь явуулж байна.

2023.11.12-ны өдөр талийгаач тухайн өдрийн бүх үйл ажиллагаандаа оролцоод, орой нь амарсан. 13-ны өглөө талийгаач босоогүй. Очиход нас барсан байдалтай байсан. Иймд тухайн цэргийн ангиас эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Мөн ар гэрийнхний камерын бичлэг үзэх хүсэлтийг өнөөдөр хангаж байна.

Урьдчилсан дүгнэлт гэж гарахгүй. Хугацаа сунгагдахыг үгүйсгэхгүй. Дүн гарсны дараа хэрэгт оролцогч нарт танилцуулдаг.

Шинжилгээг заавал хийх тохиолдол гэсэн заалт бий. Цогцост шинжилгээ хийх журмаар бол зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй. Харин тодорхой тохиолдлуудад заавал хийх зохицуулалт байгаа. Энэ бол заавал хийх тохиолдолд хамаарсан хэрэг.

Бид шинжээчийн дүгнэлт гарсны дараа танилцуулна, түүнээс наана гаднын нөлөөтэй, нөлөөгүйг хэлэх боломжгүй.

Шүүхийн тусгай шинжээч эмч шархи, сорвины асуудлаар мэдээлнэ.

Бичлэгийг зөвхөн ар гэрт нь үзүүлнэ. Хэргийн оролцогч нарт хүсэлтийг нь ханган үзүүлж буй гэсэн үг, хуулийн хүрээнд.

Талийгаач уушгины хатгалгаатай байсан эсэхийг мөн л шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн хэлэх боломжтой.

Хэргийг бүх талаас нь шалгах үүрэг мөрдөгч, прокурорт бий. Энэ хүрээнд бүх талаас, бүрэн дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Цэргийн анги дээрх найман камерын бичлэгт үзлэг хийсэн.

2021 онд мөн анги дээр цэрэг нас барсан гэх  хэрэгт Д гэгчийг холбогдуулан шалгасан. 14 жилийн хорих ял оноосон, одоо ялаа эдэлж байна.

2023 он гарснаас хойш нийт зургаан цэргийн алба хаагч нас барсан. Энэ хэргүүд бүгд мөрдөн шалгах ажиллагааны шатанд яваа юм билээ.

2022 онд мөн зургаан тохиолдол гарсан гэдэг албан бус мэдээлэл бий. Тоо бол зөрүүтэй явж байна. Хэвлэлийн албаар дамжуулан мэдээлэл өгнө.

Хугацаат цэргийн алба хааж буй байлдагч нараас бүгдээс нь гэрчийн мэдүүлэг авсан.

Коммиссын үзлэгээр эрүүл мэнд нь хэрхэн гарсан, 4-р курсийн оюутныг цэрэгт татах зохицуулалт байдаг эсэх гээд бүх талаас шалгаж байгаа гэж ойлгож болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Маш харамсалтай, маш олон сайхан залуус шаал дэмий амиа алдаж бн, өвдсөн бол ядахнээ аав ээж нь гомдолгүй бхсан.
Монголд золгүй үхлийн шалтгаан мундахгүй олон бгаа учир шалтгаан хаанаа байна гэдэг асуудлыг гүнээс нь ухаж илрүүлээд, засаж залруулах цаг уже өнгөрчөөд бид учраа олохгүй бэдэрсээр л...
ганц цэрэгт гэлгүй унтаад сэрээгүй гэх шалтгаан сүүлийн 3 жил хэд бгааг тоолж үзэх хэрэгтэй, яагаад сэрээгүй шалтгааныг ч илрүүлэх хэрэгтэй.
Яахав нийгэм л болсон хойно эмч багш нарлуугаа дайрдаг шиг цэрэгрүүгээ дайрч л бн, гэхдээ үндсэн асуудлын зангилааг тайлах ёстой дарга, эрх бүхий байгууллага, тусгай халбан хаагч нарлуу нийгмээрээ дайрсан түүх бгаа билүү, хэдэн меме зураг хийгээд эсвэл хошин шогийн болгоол өнгөрдөг шүү дээ. Тэр хошигнолын хохирогч нь энгийн ажилтан иргэн л бдаг.
Амиа алдсаны ар гэрийнхэн 10 хоног уйлаал ард иргэд 5 хоног яриал өнгөрдөгөө болиод ийм чадваргүй сэтгэлгүй хүмүүсээр удирдуулсан гороо гаргаж бодит тэмцлийг өрнүүлж чадаа, шийдэлд хүргээд, үр дүнг нь тооцож чадсан цагт л эрх биш зөв жимийг олно доо.

Зочин
Зочин

Хүний эрүүл сайхан залуусыг цэргийн албанд татаж, сар хүрэхгүй хугацаанд амь насыг нь егүүтгэчихээд бид буруугүй гээд арьсаа хамгаалж байдаг …. Цэргийн удирдлагууд, сайд нь хүртэл Хүний адаг, хогийн шаарнууд юм даа. Өөрсдийнхөө үр хүүхэд, ах дүүсээ цэрэгт явуул. Тэгээд тэндээ өглөө сэрэхдээ үхсэн байна. Ийм үед та нар юу хийж чадах вэ???

Зочин
Зочин

камерийг тэр өдөр нь үзүүлэхгүй 3хоногийн дараа үзүүлнэ гэдэг сэжигтэй, эвлүүлэг хийгээд зассан эсэхийг эцэг эх нь мэдэхгүй ш тээ

Back to top button