Нийгэм мэдээ

"Ерөнхийлөгчийг хятадаар ярьж буй мэт бичлэг түгээсэн хоёр хүнийг баривчилсан"

ҮАБЗ зөвлөлийн хурал зарлаж, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд хурандаа С.Тайван дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, эвлүүлсэн дүрс бичлэг түгээсэн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажил явуулж байна.

Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М,  А нар цахим орчинд түгээж, үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

Бид энэ сарын 20-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Тэд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан, хуурамч мэдээлэл түгээх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй" гэлээ.

Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан В.Баасанхүү "Үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээх худал мэдээлэл түгээж байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгье. Наймдугаар сарын 30-ны өдөр Чаагий Чагнаа хаягаас хилийн отрядыг шилжүүлж, БНХАУ-д өгөх нь гэсэн илт худал мэдээлэл. 09.13-ны өдөр Энхбаяр Пийжий Казах иргэдийг хүмүүжүүлж, залхаан цээрлүүлэхээр томоохон ажил төлөвлөжээ. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр тусална. Хамтдаа тэмцэж, засаг төрийг эргүүлцгээе агуулга, гуравдугаар сарын 13-нд Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийж байна гэх мэтээр Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг илрүүлэн, 13,14 заасан, 19 зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэж мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АЯ ЯА ЯА МААШ ТОМ ХЭРГИЙН МӨРӨӨР ОРЖЭЭ ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БРАВО УЛС ОРНЫХОО ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ ХҮРЭЛСҮХ ХЭН Ч БАЙЖ БОЛНО ТУСГААР МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРАЙ ДЭНДҮҮ ГУТААЛАА.УЛС ТӨР НИЙГМИЙН ХАНДЛАГАА ШҮҮМЖИЛЖ БОЛНОО ЭНЭ АРАЙ ХАТУУДНАА ТУСГААР УЛСАА ХЯТАДЫН НЭГ МУЖИЙН ХЭМЖЭЭНД АВААЧЛАА НААДУУЛЫГАА ХЭРЭЭ ХӨРӨӨН ДУУНААС ӨӨР ЮМ СОНСОГДОХГҮЙ ХӨВЧИД АВААЧААД ХЯНАГЧААР ГУЯ РУУ НЬ ЖАДЛУУЛААД ЯЛЫГ НЬ ХИЙЛГЭЧИХЭЭ АЯГҮЙ БОЛ ЖИНХЭНЭ ӨДӨӨН ТУРХИРАГЧ ГАТНУУЛУУД БАЙХ

Зочин
Зочин

Иргэдээ бариад хориод байьал дарангуйлагч болслн гэсэн үг

Зочин
Зочин

teneg shaats, tegsnee ardchilal yariad shaagd

Холбоотой мэдээ

Back to top button