УРЛАГ

Олон улсад “Mongol Khan” жүжгээр 15 рэвью нийтлэгдсэний дундаж оноо ГУРВАН ОД

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэсэн “Mongol Khan” жүжиг Их Британи улсын Колизей театрт тоглогдсоор байна.

Саяхан The Telegraph агентлагаас тус жүжигт шүүмжилсэн агуулгатай рэвью бичсэн нь олны анхааралд өртөөд буй.

Тэгвэл, өнөөдрийн байдлаар нийт 15 хэвлэлд “Mongol Khan” жүжгийн тухай рэвью нийтлэгджээ. Тэдний дотор хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд болон театрын рэвью, шүүмжээр дагнасан сайтууд ч багтаж байна.

Тус 15 рэвью бүрийн үнэлгээг доорх байдлаар түүвэрлэн үзүүлэв.

  1. The Guardian – 4 од
  2. Everything Theatre – Одны үнэлгээгүй
  3. The Times (Их Британи) – 3 од
  4. TimeOut – 3 од
  5. The Telegraph – 2 од
  6. LondonTheatre1 – 3 од
  7. WhatsOnStage – 3 од
  8. The Reviewers Hub – 2 од
  9. Evening Standard – 1 од
  10. The Stage – 2 од
  11. Culture Whisper – 4 од
  12. Theatre Weekly – 4 од
  13. The Art Desk – 5 од
  14. Broadway World – 4 од
  15. The Spectator – Одны үнэлгээгүй

Одоор үнэлээгүй хоёр рэвьюг хасаж, дунджилан тооцох юм бол 3 од болж байна. Өөрөөр хэлбэл, одоор үнэлсэн 13 рэвьюгийн дундаж оноо 3 юм.

Хамгийн ихдээ “The Guardian”, “Theatre Weekly” зэрэг сайтууд 4 одоор үнэлсэн. Харин “The Telegraph”, “The Stage” сайтууд 2, “Evening Standard” 1 одоор үнэлсэн нь хамгийн бага болж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Рэвью гэж юу гэсэн үг юм бэ? Монголоор бичиж болохгүй юу?! Орчуулж бас болохгүй юу? Над шиг олон хүн мэдэхгүй байгаа даа.Зарим нь мэдэхгүй байж мэддэг дүр эсгээд явьж байгаа Мэдлэгтэй боловсролтой бусдад ойлгомжтой хүртээмжтэй мэдээлэл хүргэе гэсэн сэтгүүлч бол рэвью гэж бичээд хаалтан дотор орчуулгыг нь бичсэн байдаг юм.Энэ нь уншигчидад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.

Ха ха
Ха ха

5 од байхаас 3 од уу эсвэл 30 байхаас 3 од уу? Үүнийг бичигч эхлээд шалгуураа бичихгүй бол уншигчдын толгойг эргүүлэх юм даа.

reiew гэдэг үгээ монголоор орчуулж чадахгүй байна
reiew гэдэг үгээ монголоор орчуулж чадахгүй байна

reiew гэдэг үгээ монголоор орчуулж чадахгүй байна уу

Зочин
Зочин

Хэт сүржигнүүр үнэмшил муутай боллоо гэж шүүмжилж бна үзэгчид

Зочин
Зочин

Ревюу гэж юу гэсэн үг вэ? Мэдэхгүй хүн зөндөө байгаа!! Мөн од гэдэг нь зочид буудлын үнэлгээ шиг ямар утгатай юм. Сайн бол сайнаар нь,дунд бол дундаар нь,муу бол муугаар нь нэрлэж болдоггүй юм уу?? Хүн болгон гадаад үгний учир утгыг мэдэхгүй. Мэдээлэл өгч байгаа юм бол эх хэлээрээ өгч сур!!!

Зочин
Зочин

ВООВ ИЙНХҮҮ МОНГОЛЫН УРЛАГ СОЁЛЫН ОХИД ХӨВГҮҮД ХӨГШИН ЕВРОПЫГ БАЙЛДАН ДАГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.МАШ МУНДАГ МОНГОЛЧУУДАА ҮХЭР ЗАНГАА ТАТМОЙ БҮҮ ШҮҮМЖИЛ ГҮНБАЛАЙГИЙН ОРОЛЦОХ ХЭРЭГ БИШ ЧИ ЮУ ОЙЛГОДОГТОО ДОНГОСООД БАЙГААН ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙ БАЙ АМЖИЛТ ЗАЛУУСАА ТА НАР ЧАДЛАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Baildan daguulj… ????

ацаараа байлдан дагуулдагын. Улс төрийн прапогонда
ацаараа байлдан дагуулдагын. Улс төрийн прапогонда
Reply to  Зочин

хаха

Зочин
Зочин

Баатарын найруулга гэхээрээ л баахан хүн сарвалзаж гүйсэн юм болчихдог юм. Тээр жилийн наадмын бичлэг шигээ. Гадныханд эрээн мяраан хувцас нүсэр олон хүн, уран нугаралт энэ тэр нь гайхалтай сонин санагдаж байгаа байх. Яг жүжгийн утга санаа, драм талаасаа бол утгагүй санагдаж байгаа. Зурагтаар нэг нөхөр гайхалтай сайхан шоу байлаа гэж ярьж байгаа харагдсан. Тэр л жинхэнэ дүгнэлт

Зочин
Зочин

Европын үзэгчид театрт үзвэр үзэхдээ маш хүндэтгэлтэй ханддаг.Улаан хивсний ёслолд оролцох гэж байгаа юм шиг хувцаслаж,биеээ бэлдэж театрт очдог.Театрын хэдэн зуун жилийн өндөр соёлтой оронд жүжиг тоглох гэдэг тоглоом биш.Сайн,муу байна гэсэн үнэлгээ яахав дээ, тэнд тэр тайзан дээр тоглосон гэдэг үнэхээр гайхалтай.Бахархаж байна.

Зочин
Зочин

Амжилт хүсэе.

Зочин
Зочин

Өө зооз 13 үнэлгээчнээс дунджаар 3 авжээ уул нь 5 байх ёстой юмуу даа зарим нь үнэлгээ өгөөгүйг тооцвол 2 юм байна.Муу л гэсэн үг үү чааваас.

Шүмжлүүлж байгаө нь өөрөө амжилт юм
Шүмжлүүлж байгаө нь өөрөө амжилт юм

Ууган байлдан дагуулалт юм. Бид л бие биенээ дэмжихгүй бол хэн биднийг дэмжих билээ? Орос ‘ах’ чинь үү эсвэл урд хөрш чинь үү? Аль нь ч үгүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button