Олон улсад “Mongol Khan” жүжгээр 15 рэвью нийтлэгдсэний дундаж оноо ГУРВАН ОД

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэсэн “Mongol Khan” жүжиг Их Британи улсын Колизей театрт тоглогдсоор байна.
Саяхан The Telegraph агентлагаас тус жүжигт шүүмжилсэн агуулгатай рэвью бичсэн нь олны анхааралд өртөөд буй.
Тэгвэл, өнөөдрийн байдлаар нийт 15 хэвлэлд “Mongol Khan” жүжгийн тухай рэвью нийтлэгджээ. Тэдний дотор хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд болон театрын рэвью, шүүмжээр дагнасан сайтууд ч багтаж байна.
Тус 15 рэвью бүрийн үнэлгээг доорх байдлаар түүвэрлэн үзүүлэв.
- The Guardian – 4 од
- Everything Theatre – Одны үнэлгээгүй
- The Times (Их Британи) – 3 од
- TimeOut – 3 од
- The Telegraph – 2 од
- LondonTheatre1 – 3 од
- WhatsOnStage – 3 од
- The Reviewers Hub – 2 од
- Evening Standard – 1 од
- The Stage – 2 од
- Culture Whisper – 4 од
- Theatre Weekly – 4 од
- The Art Desk – 5 од
- Broadway World – 4 од
- The Spectator – Одны үнэлгээгүй
Одоор үнэлээгүй хоёр рэвьюг хасаж, дунджилан тооцох юм бол 3 од болж байна. Өөрөөр хэлбэл, одоор үнэлсэн 13 рэвьюгийн дундаж оноо 3 юм.
Хамгийн ихдээ “The Guardian”, “Theatre Weekly” зэрэг сайтууд 4 одоор үнэлсэн. Харин “The Telegraph”, “The Stage” сайтууд 2, “Evening Standard” 1 одоор үнэлсэн нь хамгийн бага болж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ВООВ ИЙНХҮҮ МОНГОЛЫН УРЛАГ СОЁЛЫН ОХИД ХӨВГҮҮД ХӨГШИН ЕВРОПЫГ БАЙЛДАН ДАГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.МАШ МУНДАГ МОНГОЛЧУУДАА ҮХЭР ЗАНГАА ТАТМОЙ БҮҮ ШҮҮМЖИЛ ГҮНБАЛАЙГИЙН ОРОЛЦОХ ХЭРЭГ БИШ ЧИ ЮУ ОЙЛГОДОГТОО ДОНГОСООД БАЙГААН ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙ БАЙ АМЖИЛТ ЗАЛУУСАА ТА НАР ЧАДЛАА
Baildan daguulj… ????
хаха
reiew гэдэг үгээ монголоор орчуулж чадахгүй байна уу
5 од байхаас 3 од уу эсвэл 30 байхаас 3 од уу? Үүнийг бичигч эхлээд ш�##�гуураа бичихгүй бол уншигчдын толгойг эргүүлэх юм даа.
Рэвью гэж юу гэсэн үг юм бэ? Монголоор бичиж болохгүй юу?! Орчуулж бас болохгүй юу? Над шиг олон хүн мэдэхгүй байгаа даа.Зарим нь мэдэхгүй байж мэддэг дүр эсгээд явьж байгаа Мэдлэгтэй боловсролтой бу�####�д ойлгомжтой хүртээмжтэй мэдээлэл хүргэе гэсэн сэтгүүлч бол рэвью гэж бичээд ха�##�тан дотор орчуулгыг нь бичсэн байдаг юм.Энэ нь уншигчидад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.
Хэт сүржигнүүр үнэмшил муутай боллоо гэж шүүмжилж бна үзэгчид
Ревюу гэж юу гэсэн үг вэ? Мэдэхгүй хүн зөндөө байгаа!! Мөн од гэдэг нь зочид буудлын үнэлгээ шиг ямар утгатай юм. Сайн бол сайнаар нь,дунд бол дундаар нь,муу бол муугаар нь нэрлэж болдоггүй юм уу?? Хүн болгон гадаад үгний учир утгыг мэдэхгүй. Мэдээлэл өгч байгаа юм бол эх хэлээрээ өгч сур!!!
Европын үзэгчид театрт үзвэр үзэхдээ маш хүндэтгэлтэй ханддаг.Улаан хивсний ёслолд оролцох гэж байгаа юм шиг хувцаслаж,биеээ бэлдэж театрт очдог.Театрын хэдэн зуун жилийн өндөр соёлтой оронд жүжиг тоглох гэдэг тоглоом биш.Сайн,муу байна гэсэн үнэлгээ яахав дээ, тэнд тэр тайзан дээр тоглосон гэдэг үнэхээр гайх�##�тай.Бахархаж байна.
Амжилт хүсэе.
Баатарын найруулга гэхээрээ л баахан хүн сарв�##�заж гүйсэн юм болчихдог юм. Тээр жилийн наадмын бичлэг шигээ. Гадныханд эрээн мяраан хувцас нүсэр олон хүн, уран нугар�##�т энэ тэр нь гайх�##�тай сонин санагдаж байгаа байх. Яг жүжгийн утга санаа, драм т�##�аасаа бол утгагүй санагдаж байгаа. Зурагтаар нэг нөхөр гайх�##�тай сайхан шоу байлаа гэж ярьж байгаа харагдсан. Тэр л жинхэнэ дүгнэлт
Өө зооз 13 үнэлгээчнээс дунджаар 3 авжээ уул нь 5 байх ёстой юмуу даа зарим нь үнэлгээ өгөөгүйг тооцвол 2 юм байна.Муу л гэсэн үг үү чааваас.
Ууган байлдан дагуул�##�т юм. Бид л бие биенээ дэмжихгүй бол хэн биднийг дэмжих билээ? Орос ‘ах’ чинь үү эсвэл урд хөрш чинь үү? Аль нь ч үгүй шүү дээ