НийгмийнНийгэм мэдээ

"Хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй салютаас татгалз"

Шинэ жилээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Тэр дундаа "Хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй салют хэрэглэхээс татгалз" хэмээн уриалсан байна.

Шинэ он солигдох мөч, шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр иргэд, найз нөхөд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангахгүй салют, бенгалын гал, пиротехникийн хэрэгсэл зэргийг баярын өнгө нэмэхээр зөвшөөрөлгүй газраас дур мэдэн хэрэглэдэг.

Иймд зохих зөвшөөрөлгүй, чанар, аюулгүй байдлын эрсдэлтэй газраас пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байх, хэрэв худалдаж авсан, хэрэглэх бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа чанд мөрдөх, шинэ жилийн сүлд модны гэрлэн чимэглэлийн цахилгаан утасны холболтыг дүрмийн дагуу хийхийг зөвлөв. 

Мөн бенгалын гал нь түргэн шатах эрсдэлтэй учир хялбар шатах эд зүйл, материалын дэргэд асаахгүй байх, дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: ЦЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button