УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх даваа гарагт “Гэр бүлийн тухай хууль"-иар хэлэлцүүлэг хийнэ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны  205 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй тус холбоосоор танилцана уу. 

https://d.parliament.mn/tusul/b6f7905f-c093-403c-b3dc-f7c996791791

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button