Нийгэм мэдээ

Түгжрэлийн сайд таксичдаас зөвшөөрлийн хураамж авахгүй гэлээ

2024 оны аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал иргэнийг таван сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ гэж буй.

Иргэдийн эсэргүүцсэн байр суурьтай тулгарч буй уг мэдээллийн мөрөөр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг бүртгэлжүүлье, албажуулж иргэд итгэлтэй үйлчилгээ авдаг болгоё л гэж байгаа. Түүнээс 3-10 саяар таксины зөвшөөрөл авна гэдэг бол худлаа" гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ дурьдлаа.

Харин нийслэлээс "Аравдугаар сарын 15-наас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж байгаа. Энэ хүрээнд бид такси үйлчилгээ буюу цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого явж байгаа” гэсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

та хэдэн дарга нар нэг суугаад хэн нь юу ярих, хийхээ тогтчихоод бидэндээ үнэн зөв мэдээлж баймаар байна шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ нэг мөр тууштай ганц шийдэл , ганц хариу сонсож баймаар байна шүү . Олон дарга олон талаас татаж чангаагаад дураараа юм яриад торгуулийг бол тоо томшгүй олон болгоод сангирцаг болгоод дуусгалаа .

Зочин
Зочин

Орлого тодорхойлох боломжтой бол татвар авах, боломжгүй бол хураамж авах ёстой

Зочин
Зочин

Хотын удирдлагаууд галзуу солиотой юм уу,27 мян татвар авнаа,5 саяр торгоноо гэх маргааш нь болилоо гэх,тоглоод байгаа юмуу,6 сард МАН дүнгээ тавиулнаа,өас луйварчих байхдаа муу өмхии малууд

Монгол хүү
Монгол хүү

Лалар юм аа түгжрэл асуудлыг шийдвэрлэх чадваргүй юм уу эсвэл юу юм уу

Зочин
Зочин

Үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол ирж бгаа бүхэн үнэхээр дарамттай бна.

Холбоотой мэдээ

Back to top button