Нийгмийн
Хийлч Б.Баярцэнгэл төрсөн өдрийн тоглолт хийж, орлогоороо хүүхдийн сан байгуулна

Амьд хөгжмийн хамтлагууд дундаас хийл хөгжимчид гоцлолоороо онцгойрох болжээ. Тэдний нэг "San Juniper" хамтлагийн хийлч Б.Баярцэнгэлийн төрсөн өдөр маргааш /2024.01.18/болох гэж байна.
Тэрбээр төрсөн өдрөөрөө "Birthday concert & fundraiser" буюу хандивын тоглолт хийхээр болжээ. Ингэхдээ, ар гэрийн боломж муутай, санхүүгийн асуудлаас болж олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй авьяаслаг хүүхдүүдэд зориулсан сан байгуулах аж.
Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжмийн боловсролд нөлөө үзүүлэхээс гадна урлаг, соёлоор дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх зэрэг олон давуу боломжийг бий болгоно гэж үзжээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.