Нийгэм мэдээ

Төрийн болон үйлчилгээний байгуулагуудын автозогсоолын цагийн төлбөр 5,000 төгрөг болно

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,000 автозогсоол бий гэх судалгааны дүн мэдээ гарчээ. Үүнд байр орон сууцны болон төр, үйлчилгээний байгууллагуудын гаднах автозогсоолыг хамруулан тооцсон байна.

Одоогийн байдлаар зогсоолуудын нэг цагийн төлбөр 1000 төгрөг байгаа бол үүнийг нэмэгдүүлж 5,000 төгрөг болгох юм байна. Тодруулбал, хотын "А" бүс буюу зүүн дөрвөн замаас баруун зам хүртэлх автозогсоолуудын нэг цагийн төлбөр 5,000 төгрөг байх бол зүүн 4 замаас офицер, баруун 4 замаас Драгон хүртэлх зогсоолуудын төлбөр 4,000 төгрөг байхаар тооцоолжээ. Мөн Драгон төв болон Офицероос цааш нэг цагийн төлбөр 3,000 төгрөг байх аж.

Ингэхдээ тухайн зогсоолд иргэд машинаа байршуулах дээд хугацаа хоёр цаг бол доод хязгаар 30 минут байхаар зааж өгчээ. Дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгааныг төрийн алба хаагчдын ихэнх хувь нь машинаар ажилдаа ирж, өдөржин байгууллагынхаа зогсоолыг ашигладаг учир үйлчлүүлэх иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хомсдол бий болдогтой холбон тайлбарлаж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tanuus darga nar oorsdoo zogschool. tsagdaa bas

Зочин
Зочин

uilchilgeenii baiguullag zah zeeliin jamaaraa l ywna biz tan nar orolcohuu bas bi chadna garuudd

Зочин
Зочин

Хийгээд үздээ зөв бурууг цаг хугацаа харуулна биз

Холбоотой мэдээ

Back to top button