Нийгмийн

Өвлийн адаг үхэр сарын хонь өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2024.01.20 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 08.34-17.32
  • Барилдлага: Шүтэн барилдлага:
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 10, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button