Нийгмийн
Дартс сонирхогчдын холбооны тамирчин Х.Тэргэл Их Британийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Монголын Дартс сонирхогчдын холбооны тамирчин Х.Тэргэл ИБУИНХУ-ын Ковентри хотноо нэгдүгээр сарын 13, 14-нд зохион байгуулагдсан “JDC Q School” дөрвөн цуврал тэмцээний эхнийхэд тэргүүн байр эзэллээ. Ингэснээр түүний хувьд ирэх гуравдугаар сард болох JDC Advanced Tour-2024 цуврал тэмцээнд оролцох дэлхийн өсвөрийн шилдгийн шилдэг 32 тамирчны нэг болж байна.
Тэрбээр “Уужим-Од” групп, “MGL Darts” клубын тамирчин бөгөөд ирэх тэмцээндээ амжилттай оролцвол Их Британийн шинэ үеийн мэргэжлийн тамирчдын нэг болох боломж нээгдэнэ. Учир нь, тэмцээний гол зорилго нь өсвөр наснаас нь мэргэжлийн тамирчин болгон бэлтгэх явдал юм. Мөн тэдгээр 32 тамирчин Гибралтарт болох дэлхийн дартсын аварга шалгаруулах JDC тэмцээний эцсийн шатанд шууд шалгарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.