НИЙГЭМ

Амь үрэгдэж биш албандаа аюулгүй зүтгээд байртай болдог боломжийг бүрдүүлье

Өчигдөр /2023.01.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг олгож, ар гэрт нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барина гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл түүний эл санаа иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь ард иргэдийн амгалан тайван байдлыг хангаж, аюул, гамшиг ослын үед тэдний амь насыг авран хамгаалах чухал үүргийг амь, биеэрээ тээдэг алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарахаас урьтаж амь эрсэдсэнийх нь дараа яах вэ гэдгийг хуульчилна гэдэг учир дутагдалтай.

Тухайлбал, энэ сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын дараа ОБЕГ-аас мэдэгдэл хийсэн. Ингэхдээ алба хаагчид үүрэг гүйцэтгэх үедээ өмсдөг хувцсыг төсөвтөө захирагдаж авдаг, сайн чанартайг нь авч чаддаггүй гэдгээ илэрхийлсэн. Үүн дээр цалин хангалттай биш гэдэг асуудал нэмэгддэг.

Дээрх дүр зургаар харбал онцгой нөхцөлд ажилладаг алба хаагчдад амь эрсэдсэнийх нь дараа биш тэднийг аливаа эрсдэлт аюул руу орохдоо амь эрсдэлгүйгээр гараад ирэх хэмжээнд хувцас, хэрэгслээр хангадаг байхыг чухалчилж, энэ чиглэлд хүч хаях нэгдүгээр асуудал юм. Харин амь үрэгдсэний дараа яах вэ гэдэг 1001 дүгээр асуудал. Өөрөөр хэлбэл, асуудалд ингэж хандсанаар өнгөрснөө давтаж, араас нь харамсаж, байраар хаацайлаад өнгөрдөг асуудал өөрчлөгдөх болов уу. Тиймээс амь үрэгдэж байж биш албандаа аюулгүй зүтгээд байртай болдог боломжийг бүрдүүлэх чухал байна.

Нийтлэгээр анзаарбал одоогийн нийгэмд хүний амийг байраар үнэлдэг тогтолцоо бий болоод байна гэж харж болохоор. Угтаа бол хүний байх, байхгүйн зовлон дээр тоглолт хийдэг биш ул сууриар нь бодлого тодорхойлдог тогтолцоо нийгэмд үгүйлэгдэж буйг анзаараасай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юун хаврын чуулган ярив аа наадах чинь нэн даруй хэрэгжүүлж эхлээч.хүний амийг өөрөөсөө илүү үзэж байгаач

Зочин
Зочин

Үнэн шү.

Зочин
Зочин

тийм шүү амьд нь үхсэндээ атаархмаар ийм ажил гэж байж болохгүй ээ

зочин
зочин

Үгний сонголтоо зөв хий

Зочин
Зочин

Санал нэг байна. Ийм хуулийг заавал бичих шаардлага байгаа юм уу ! Амьд байхад нь амьдралын баталгааг нь хангах ,ар гэртээ санаа зовохгүйгээр ажилаа аюул осолгүй хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгмөөр юм шиг.
Саяын гал дээр хэр зэрэг зөв ажилласан бэ ? Мэдээж амь үрэгдэхгүй байх , айлуудын гэр орон шатахгүй байх бололцоо байсан уу гэвэл байсан байх шүү.
Айлуудын гэр орон шатсан байхад хажууд нь залгаа жижиг ногоон байшин зүгээр байх жишээтэй.
Ялангуяа зөв зохион байгуулсан бол айлуудын гэр орныг хамгаалах боломж байсан бол яахав.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Заавал хууль ггээд яахав дээ онцгой өөрсдөө жилдээ нэгээс хоёр хүнээ байртай болгох талаар анхаарах л хэрэгтэй дээ

Зоч
Зоч

Ерөнхийлөгч, түүнийбаг энэ сэтгүүлчшиг сэтгэж чадахгүй, хүний зовлонгоор полплрч бгаа нь харамсалтай.

Холбоотой мэдээ

Back to top button