НИЙГЭМ
Дэлүүн сум: Уулын нурангид дарагдсан иргэнийг олоогүй, эрэл үргэлжилж байна

Баян-Өлгийн аймгийн Дэлүүн суманд уулын нуранги үүсч, нэг хүн сураггүй алга болooд байна. Тодруулбал, цасан нуранг үүсч, отроор явсан иргэн А-г өртсөн гэх дуудлага мэдээлэл аймгийн онцгой байдлын байгууллагaд 2024.02.12-ны 20:30 цагийн үед иржээ.
Одоогоор байдлаар тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж, аймгийн онцгой байдал болон цагдаагийн 39 алба хаагч ослын газарт ажиллаж байгаа гэж мэдээллээ.
Энэ асуудлаар Дэлүүн сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, "Алга болсон тухайн иргэнийг одоогийн байдлаар олоогүй хэвээр байна. Эрлийн баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Иргэнийг гурaв дахь өдрөө хайж байна" гэв.
Тухайн иргэний осолдсон газар сүлжээгүй, бартаа саад ихтэй газар бөгөөд осол болох үеэр хоёулаа байжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.