НИЙГЭМ

"Шар усны үер ороод ирвэл яаж ч чадахгүй, мөсөөр аргацааж байна"

Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа, тошинтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

Энэ үеэр албаны төлөөлөл, "Дүүргийн 26 дугаар хороо маш эрсдэлтэй байна. Энэ бол дээрээсээ булаг гардаг хажуудаа далантай. Энэ жил илүүтэй их гарч байна. Далан буюу суваг нь газраас доош хэсэгт 80-90 см, дээшээ хоёр метр гарантай үндсэн далантай байсан. Мөн шороон далантай ч ус хажуугаар нь урсаад байгаа. Ай сав гэдэг нь нөгөө талдаа. Тодруулбал, СХД-ийн 24, 41 дүгээр хороо болон 42, 25, 9 дүгээр хороогоор дайраад 26 дугаар хороо орж байгаа. Газрын зурган дээрээс харбал бүр тодорхой.

-Айлууд усанд автвал ямара арга хэмжээ авах вэ?

-Энэ хэсэгт мөсөөр далан хийсэн байгаа. Харагдаж байгаачлан дээд хэсгээр айлууд руу ус орох эрсдэлтэй. Мөн шар усны үер болоход даланг давж эндэхийн айлууд руу нэвтрэх эрсдэлтэй. Харин доод хэсгээр 76 айл руу үерийн ус шууд орохоор нөхцөл байдалтай байна. Энэ бол хамгийн аюултай нь.

Яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Мөсөөр л аргацааж байгаа. Шар усны үер яг ороод ирвэл яаж ч чадахгүй. Тухайн нөхцөлд онцгой байдал болон албаны хүмүүстэйгээ хамтарч ажиллана гэсэн л тооцоотой байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ойрх дорнодод олон улс дайнд тагдах магадлал өндөр байна. Магадгүй үүнийг далимдуулан Европод байгаа муслам шашинтнууд үймээн тарьж мэднэ. Ийм үед оросод украиныг хаяж өгөхөөс өөр аргагүй. Унгар Польш улсууд Дэлхийн 2 р дайны үед алдсан газар нутгаа буцааж авна. Энэ мэтчилэн дайн өрнөнө дөө

Холбоотой мэдээ

Back to top button