НИЙГЭМ

"Уулын нурангид дарагдсан иргэн олдоогүй, дөрөв дэх өдрөө хайж байна"

Баян-Өлгийн аймгийн Дэлүүн суманд уулын нуранги үүсч, нэг хүн сураггүй алга болooд байна. Тодруулбал, цасан нуранг үүсч, отроор явсан иргэн А-г өртсөн гэх дуудлага мэдээлэл аймгийн онцгой байдлын байгууллагaд 2024.02.12-ны 20:30 цагийн үед иржээ. 

Одоогийн байдлаар тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж, аймгийн онцгой байдал болон цагдаагийн 39 алба хаагч ослын газарт ажиллаж байгаа гэж мэдээллээ. 

Энэ асуудлаар Дэлүүн сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, "Алга болсон тухайн иргэнийг одоогийн байдлаар олоогүй хэвээр байна. Эрлийн баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Иргэнийг дөрөв дэх өдрөө хайж байна" гэв.

Тухайн иргэний осолдсон газар сүлжээгүй, бартаа саад ихтэй газар бөгөөд осол болох үеэр хоёулаа байжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button