Нийгэм мэдээ

Цагааннуур сумын ТХГ-аас 35 кг хаш чулуу олборлоод баригдлаа

Цасны мотоциклтой иргэд ногоон хаш чулуу хууль бусаар олборлохоор явсан гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, зөрчлийг илрүүлжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхэд тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг хэмээн Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

том уурхайнуудаа чадахгүй бж иргэддээ том юм аа наад уурхайнууд чинь тонн тонн оор нь гаргаж бгаа очоод техникийнэ хурааж чадах уу

зочин
зочин

Улсаа тоночихоод зугтаасан сайханбилэг, хоосон байснаа улс төрд ороод бөяжсан элбэгдорж батүүл, баяр, багабанди, баярцогт мэтийн жинхэнэ дээрэмчидтэйгээ тэмцэж чадахгүй байж... Газраа хужаа нарт өгөөд оймсоороо дүүрэн дүүрэн мөнгө чихсэн хурган дарга нараа яаж ч чадахгүй байж юун сүртэй юм. Газрын доорх хамаг баялагаа гадаад улсруу өдөр шөнөгүй зөөж байж...

Xxx
Xxx

ямар аймаар хэрэг вэ энгийн иргэд хэдэн кг чулуу ава�##� биз зөвшөөрөл ярихдаа хүрвэл хилийн бүсэд зөвшөөрөлгүй газар ухаж бга хужаа нарыг ингэж барьж хорьж техникийг нь хураадаг болоосой л�##�рууд

Зочин
Зочин

Heden jiliin omno 35kg baitugai hed heden tooniig hytaduud awchil baisan hen yu ch geegvi odool neg ami orj tom hereg ilrvvlj gene gadagshaa bish dotoodoo ter tusmaa nutagiin urged 5-10kg awhad yadag ym bol

Жак
Жак

Том хэдэн их наяд хулгай хийсэн хулгайчуудаа ингэж шийдэж чадахгүй байж ядарсан ардад хүчийг үзүүлээд яах вэ.

Ганбаатар
Ганбаатар

Сайн байна хулгайчидийг үйлдэл дээр нь барьж хорьж шийтгэх ёстой! Мартсанаас нүүрс болон бусад хулгайчдаа мартаагүй биз, Хуулийхаан? !!!

Иргэн
Иргэн

Цасны мотоциклыг Спор хорооныхон л эзэмшиж ашгилдаг байгаа шүү!!! Өвлийн спор(Цана) зэрэгт өргөн ашигладаг!!!

Зочин
Зочин

Irged yagad bolohgui gj,Tur zasagiin hulgaich nar ni heden ter bumaar ni uul uurhaigaa uhájil olborlood irgediin gar deer yu ugsiinbe,teď nartaa huuli tsaaz ni uilchildegui naasan ????

Зочин
Зочин

Энэ эх орон маань бүр эзэнгүй айл шиг болжээ. Одоо яамаар ч юм бэ дээ нэртэйгээр нь хятадад дагаар орчихмоор юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Муу хужаа чинь юу гэж хуцна вээ?!

Зочин
Зочин

Хуцдаг хог вэ. Дагаар орно гэж. Үхэж д�##�д ор. Билэггүй муу амтай новш

Зочин
Зочин

чулуу аваа л биз. 300 400кг �##�т олборлож байгаа газар очиж ангааж зогсож байгаад л явдаг гөлөгнүүд байж.

Зочин
Зочин

Энэ хууль зүгээр ард иргэдэд үйлчилдэг хууль

Хошуу ноён
Хошуу ноён

Хулгайлж байхаар наад чулуугаа маш сайн суд�##�,Солонгосчууд хар хаш чулуугаа ашиглаж дэлхийд бүтээгдэхүүн болгон гаргаж хүмүүст ч өөрсдөө ч үр дүнгий нь үзээд гял�##�заж бна.

Холбоотой мэдээ

Back to top button