Нийгэм мэдээ

ЦОУШГ: Хавар, намрын шилжилтийн үед “Бороо орно” гэж мэдээлэх боломжгүй

Иргэдийн дунд "Ирэх долоо хоногт орно" гэх мэдээлэл тархаж, хүлээлт үүсээд буй. Тодруулбал, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр уг мэдээллийг гаргасан бөгөөд тэрбээр “Ирэх 7 хоногт гуравдугаар сарын 15-нд баасан гарагийн үдээс хойш Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн болон зүүн талын ихэнх сумдын нутаг, Сайншанд, Сүхбаатар, Дорнод аймгийн нэрлэсэн сумдаар анхны бороо орж болзошгүй” хэмээсэн.

Бид ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал, бороо орох эсэх талаар тодруулан асуусан юм.

Ингэхэд "Энэ сарын 12, 13, 14-нд маш ихээр дулаарч +15 хэм хүрнэ. Тунадасын зон харахаар хавар, намрын шилжилтийн үед бороо ганц нэг дусалж байснаа нойтон цас болох үзэгдэл элбэг тохиодог. Энэ өдрүүдэд нутгийн хойд хэсэгт эл үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.

Бид улирлын шилжилтийн энэ үед "нойтон цас" гэх нэр томьёог хэрэглэдэг. Бороо орно гэж хэлэхэд учир дутагдалтай юм. Ойрын өдрүүдэд өдөртөө + 10, 15 хүрэх ч шөнөдөө -10-15 хэм хүйтэн хонож байгаа. Нэмэх градус тогтворжоогүй шилжилтийн үед бороо орно гэж мэдээлэх боломжгүй.

Ерөнхийдөө ойрын тав хоногийн цаг агаарын байдлаар 12, 13, 14-нд дулаарна. Энэ өдрүүдэд говьд цас хайлж дуусах байх. 15, 16, 17-нд хүйтэрч, өдөртөө эргээд хасах хэмд хүрнэ" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button