Орлогоосоо давсан хөрөнгөтэй зургаан албан тушаалтанг мөрдөн шалгана
Авлигатай Тэмцэх Газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны Хувийн Ашиг Сонирхлын болон Хөрөнгө, Орлогын Мэдүүлгийг/ХАСХОМ/ шалгажээ.
Шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл, газрыг худалдан авсан эх үүсвэр нь үндэслэлгүй буюу өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зөрчил илэрсэн байна.
Мөн нийтийн албан тушаалтны цалин, хөлсний орлогоосоо давсан үл хөдлөх хөрөнгө шинээр нэмэгдсэн, улмаар хамаарал бүхий этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий зургаан албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан Мөрдөн шалгахаар болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм ш а лгуураар шүүх юм бол төрийн а л б а н хаагчдын 99% нь пиздец болно!!!
100 000-n 6-g zarlav. Ajliin ur dun neg iimerkhuu.
АТГ маш сайн ажиллаж байгаа хичнээн тэрбумыг улсад төлүүлээд бна
Анх удаагаа ингэж шалгаж бгаа бх. Өмнө огтоос сонсож бгаагүй. Нямбаатар оюүнэрдэнэ 2 оо шалга гэж хэлээдч шалгаагүй