Зудын тусламжийг мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт болгож, үнэгүй тарааж байна

Ямар нэг хэмжээгээр өвөлжилт, хаваржилт хүндэрч буй нутгийн малчдад туслах аян өрнөж, 4 тэрбум гаруй төгрөг цуглаад байгаа. Хандивыг нийслэл, орон нутаг, сум багууд хүртэл эхлүүлж халуун сэтгэлт ард түмэн малчдаа цагийн хатууг эрсдэл багатай даваасай хэмээн залбирч тусалсаар байна.
Тэгвэл эдгээр хандив тусламж эзэддээ хэрхэн очиж байгаагаас онцлон мэдээлэхэд Өмнөговь аймгийн Манлай сум үнэ төлбөргүй олгож эхэлжээ. Тодруулбал,
- Сумын төсвөөс 16 тонн
- Малчдад туслах аяны хүрээнд иргэдээс цугласан хандиваар 19 тонн
- Улсын нөөцөөс 10 тонн /үнэгүй/
- Улсын нөөцөөс 10 тонн хивэг тэжээл /50% хувь хямдарсан/ нийт 55 тонн хивэг тэжээлийг малчдад үнэгүй олгоно.
Мөн аймгийн Засаг даргын нутгийн хишиг мөрийн хөтөлбөрийн хүрээнд хаваржилтыг хохирол багатай даван туулах, малчдаа дэмжих зорилгоор суманд 3000 боодол өвс, 2800 боодол ногоон тэжээлийг ч мөн үнэ төлбөргүй өгөхөө мэдэгдээд буй.
Зуд болоход нохой зоолно гэдэг. Зудад нэрвэгдэж зутарсан ард иргэддээ энд тэндээс хандивлаж, хямдруулж цугласан хивэг, тэжээлийг өгөхдөө ийнхүү мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэмээн "сануулаад" өгч буй эл суманд Ардчилсан нам эрх баригч хүчин нь бололтой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ard irgedees ugsun handiv tuslamjig songuulin surtalchilgaa bolgoj ashiglahaa boli . Ochih yostoi ezendee yag hurch chadaj bn uu hyanalt tavi. Belen munguni zartsuulaltad hyanalttai bmaar bna
СҮХБААТАР АЙМГААС ӨВС ЗАРДАГ БААТАР БОЛООД БААХНЫГ ТАТСАН ИЙНХҮҮ ЧАД БЫСДА ГЭЖ ЭНЭ УЛС ТӨРИЙГ ЛААРАХ ИДЭЭСЭЙ ТҮЙ МАЛГҮЙ БОЛБОЛ ТААРНА