“Чингис хааны үр сад” гэж цээжээ дэлдэхээсээ өмнө өнөөдрийн “Би”-гээ хараарай

Монгол Улс 2012 оноос хойш билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн нэрийдэж, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Өөрөөр хэлбэл, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг албан ёсоор Чингис хааны төрсөн өдөр хэмээн заралсан гэсэн үг юм. Билгийн тооллоос үүдэж, уг өдөр тохиох хугацаа нь жил бүр өөр байдаг.
Энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эдүгээ цагаас 857 жилийн өмнө Их эзэн Чингис хаан мэндэлснээр Дэлхийн түүхэнд өөрийн нэрээ үүрд тунхаглан үлдээх хувь ерөөл нь эхэлж байжээ. Тэр ингэж суу алдраа мандуулж чадсан учраас өнөөдрийг өнөөгийн Монголчууд бид “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдсэн юм.
Германы нэрт сэтгэгч Вильгельм Фридрих Гегель “Монголд хүн төрөлхтөний түүхэнд анхны төр үүссэн, тэр төрийг үндэслэгч нь Чингис хаан” гэж тэмдэглэн үлдээсэн нь бий. Бид ч дэлхийн түүхэнд төрт улс байгуулсан анхны хааны үр сад гэдгээрээ омогшиж, огших нь ч их. Их зээн Чингис хаанаараа хэтийдтэл бахархаж, архи, хивс, нисэх буудал, бондоо хүртэл түүний нэрээр нэрийдэв.
Их эзнийхээ дүр бүхий шилтэй архийг хоосолж, “Бид бол Их эзэн Чингис хааны үр сад” гэж цээжээ дэлдэн орилж, омог шараа багтааж ядан явдаг эрчүүд үлэмж олон. Ачир дээрээ өнөөгийн бидний амьдрах, тэмцэх, хайрлах, эвлэлдэн нэгдэх, суу их ухаан гаргах арга чадлууд үлэмж багассан. Чингис хааны мэндэлсэн гэх 857 жилийн дараах Монголчуудын дүр төрх нь өнөөгийн бид юм.
Өнөөгийн бид өнөөдөр ямар дүр төрхтэй суугаагаа хүнээр хэлүүлэлтгүй асар сайн мэдэж байгаа. Төрт улс нь авлигчадаар дүүрч, Үндэсний бахархал ярьсан омогтой хэд нь гудманд жагсаж, гэр хорооллын гудмаар согтуу, ажилгүй эрчүүд олноороо холхиж, эмэгтэйчүүд хэдэн мянгаараа үр хүүхдээ асарч, шүд зуун амьдарч явна. Муу дүр нь ийм.
Сайнтай нь ч бас бий. Олон мянган аав ээжийн охид хөвүүд гадны орнуудад суралцаж, Дэлхийн томоохон брэндүүдэд бүтээгч хийж, урлаг спортынхон Дэлхийд нэрээ цуурайтуулж, төв азийн цээжин дэх 3 сая хүнтэй Монгол Улс оршин тогтнож байна. Он цагийн эрхээр юмс бүүдийн шарлаж, өнгө төрх нь өөрчлөгдөн хувьсдаг жишиг нь өнөөгийн монголчууд юм.
“Чингис хааны үр сад” гэж цээжээ дэлдэхээсээ та бид өнөөдрийн “Би”-гээ харах ёстой юм. Нийгмийн дархлаа тань ямар байна. Үлгэрлэхээр зөв амьдарч байна уу. Бусдыг сайн сайханд хэр сайн хөтөлж байна. Өөрийн амьдрал тань ямар байна. Хангалттай хөдөлмөрлөж, урагшаа тэмүүлж байгаа юу. Эсвэл хэн нэгнээр хөтлүүлж чирүүлж явна уу зэрэг маш олон асуултыг бид өөрсдөөсөө асуух ёстой билээ.
Эцэст нь, монгол хүн танд “Монгол бахархлын өдөр”-ийн мэнд хүргэе.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erectile Dysfunction Drugs Canada Cialis 2.5 Mg [url=http://cialibuy.com]cialis 5 mg best price usa[/url] Propecia Proscar Finasteride Prop
Luogo Per Comprare Kamagra Buy Letrozole Gynecomastia [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Amoxicillin Suspension 150ml Cialis Sample
Marchio Propecia Black Market Estrogen [url=http://cialibuy.com]cialis no prescription[/url] Enterococcus Faecalis Treated With Amoxicillin
Generic Cash On Delivery Doryx Best Website Online Store http://cialisir.com - Buy Cialis Propecia Danger cialis prices Free Picture Of Amoxicillin Suspension
Propecia Buy Uk Hair Follicles http://abuycialisb.com - Buy Cialis Peppermint Buy Cialis Antibiotics Amoxicillin Family Side
Get Fedex Zentel Drugs With Doctor Consult http://cheapcialisir.com - generic cialis from india Buy Neurontin From Us Pharmacy cialis Progesterone Medicine Next Day Delivery