УЛС ТӨР

“Страто” надад хамаагүй гэж ярихаасаа ичээрэй, З.Энхболд дарга аа

Үндсэн хуулийн цэцээс АМНАТ-ийг тэр чигт нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, 2020 оны төсөв 1.3 их наядаар дутах эрсдэл үүсээд буй. Сошиал орчинд цэцэд гомдол гаргасан иргэн С.Баярмаа нь ЕТГ-ын дарга З.Энхболдын дүү З.Хишигжаргалын хамаарал бүхий гэгддэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс угаах “СТРАТО” үйлдвэртэй хамааралтай гэх мэдээлэл тухайн үед яригдаж байв.

Уг мэдээлэл хэдий нотломжгүй ч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга АМНАТ-ийн асуудлаар цэцийн шийдвэр гарснаас хойш идэвхтэй ярих болсон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч энэ талаар "ЕТГ-ын дарга бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна” гэж онцолж, нүүрс угаах "Страто” ХХК-ийн талаарх татварын мэдээллийг жиргэсэн байдаг.

Тэрбээр цэцийн эл шийдвэр “Говийн элч”, “Страто” ХХК-иудад ашигтай гарсан, "Страто” нь ЕТГ-ын дарга З.Энхболдтой хамаарал бүхий гэх зүйлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илэрхийлсэн.

Тэгвэл энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Страто компанид ямар ч нөлөөлөл байхгүй. Хэвлэлүүд юм таамаглаж бичдэгээ болих хэрэгтэй. Тэр бол манай дүүгийн компани биш. Огт өөр хүмүүсийн компани. Худлаа бичээд байвал цагдаад өгнө” гэжээ.

ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гээд буй нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН юм. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр юм.  Улмаар уг компани, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг гэдгийг эдийн засаг Л.Наранбаатар онцолсон байдаг.

“СТРАТО” ХХК нь З.Энхболдод шууд хамааралгүй хэдий ч улс төрийн хүрээнд нээлтээ хийхдээ маш их хөрөнгө оруулалт хаясан, уг компанийн асуудалд З.Энхболд онцгойлон анхаардаг гэх яриа ил тод билээ. Түүнчлэн Засгийн газар дээр батлагдсан төмөр замын чиглэл өөрчлөгдсөн лоббиг хүртэл уг компанитай холбон ярьдаг нь нууц биш.

Хөшигний ард “СТРАТО” ХХК-ийн хамаг л асуудлаар утас цохьж суудаг гэх З.Энхболд "Намайг тэр компанитай хамааруулж бичвэл шүүхэд өгнө” гэж сэтгүүлчдийг айлгаж суугаа нь инээдэмтэй. Улс төрчид ийм нэг илтэд үйлдлээсээ л ичээд сурчих хэрэгтэй байна, З.Энхболд дарга аа.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ичихгүй дээ
ичихгүй дээ
2019-11-07 14:04

ИЧИЖ амьдраач. ИРГЭД хэн �##�ь компанэид т�##� за�####�ггийг андахгүй.

Irgen
Irgen
2019-11-07 20:35

Ichihgui shuu bi ichih nuurendee ileg naachihsan yum aa

Зочин
Зочин
2019-11-08 16:31

Өдийд шилжүүлчилгүй юу хийж байх вэ дээ!
Дээд туша�##�ын �##�бан хаагчдын хөрөнгийг маш сайн мөрдөж хэнд хэзээ шилжүүлснийг нь батлах ёстой шүү! Тийм з�##�ь маш өргөн хэргэлэгдэж байгаа!

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 16:18

Viagra belgique prix http://buycialisuss.com - Buy Cialis Viagra En Vente Libre Belgique Cialis Prix Du Viagra Ou Autre

StevSlarie
StevSlarie
2020-02-11 01:14

Dutasteride Duprost Londonderry http://buyciallisonline.com/# - cialis online Cialis Nei Giovani Buy Cialis Prevent Upset Stomach While Using Cephalexin

Холбоотой мэдээ

Back to top button