Заргалдсан суудалдаа 74 сарын дараа суугч, томилогдоогүй суудлаасаа 14 сарын дараа явагч

Заргалдсан суудалдаа Д.Очирбат 74 сарын дараа сууж, томилгоогүй С.Төгсдэлгэр 14 сарын дараа чөлөөлөгдөв.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ТНБД-ын албан тушаалаас үүрэг гүйцэтгэгч С.Төгсдэлгэрийг чөлөөлж, Д.Очирбатыг томилжээ.
Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард Д.Очирбатыг ТНБД-ын үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Эл шийдвэр нь Засгийн газрын хуралдаанаар баталгаажсан билээ.
Хууль бусаар халагдсан гэж үзэн шүүхдэж, бүх шатны шүүх дээр Д.Сарангэрэлийг ялсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал Д.Очирбатын талд гарсан байдаг. ЭМЯ-ны зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, УДШ-д шүүхэд гомдол гаргасан ч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл гурван шатны шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тогтоол 2023 оны гуравдугаар сард гарсан. Гэвч томилогдохгүй байсаар өдийг хүрч ирсэн. 2024.02.28-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилох шийдвэр гарснаар тэрбээр ажилдаа орсон билээ. Чингэхээр Д.Очирбат заргалдсан суудалдаа яг 74 сарын дараа сууж буй нь энэ.
Харин Д.Очирбатыг шүүхдэж байх хооронд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг сонгон шалгаруулалтгүй томилогдсон билээ.
Тодруулбал, 2023 оны нэгдүгээс сарын 01-нээс "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлөгдсөн байдаг. Ингээд 2023 оны нэгдүгээр сараас С.Төгсдэлгэр ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон. Гэвч жинхлэгдээгүй бүтэн 15 сар суучихсан юм.
С.Төгсдэлгэр нь 2016 онд А.Цогцэцэгийг сайд байх үед ажлаасаа чөлөөлөгдөж байсан түүхтэй. Улмаар шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орсон. 2021 оны долдугаар сард Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргаар томилогдон ажиллаж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улны чавганц ажилгүй байсан үеийн нөхөн төлбөрийг хувиасаа төлөх ёстой. Чинбүрэнгийн экс мөн байхаа энэ Ьөгспэлгэо
ТИИН ГЭСЭН ОДОО ЙВГАЙ БИШҮҮ. ЧИНБҮ ЭВГҮЙ ШДЭЭ. МӨНГӨНД ЛАНЗГАР ШУНАЛТАЙ
Очирбат ч олигтой хүн биш. Нэр төрийн хойноос хэт хөөцөлдөж " УНТЭ-т зүрхний мэс зас�##� 2 хүнд хийнэ. Манай ЭМ - ийн с�##�барын ямар гайх�##�тай болсныг хараарай" гэж хэт чанга унгас �##�даад баасан дээрээ х�##�ьтарч ойчсон хүн шүү дээ. 2 хүний амийг хөнөөсөн нүгэлтэн. Төгсдэлгэр ч ЭМЯ-нд буг болж хулгайчидтай хамт мөнгө сааж суусаар олон жил болж байгаа.
Чинбүрэн, Төгсдэлгэр дандаа "өвөрлөгч" нэрс дээ !
Очирбат өмнө нь ЭМЯ-ын ТНБДаргаар ажиллаж байхдаа яамны Ланд-200 маркийн машинд үйлчилгээ авна гэж Таванбогд моторс ХХК луу төсвөөс 1 сая гаран төгрөг шилжүүлчихээд өөрийн хувийн Ланд-200 машиныг авч очиод үйлчилгээ авчихаж байсан хүн дээ. мөн Жийп машины тоноглол зардаг ХХК луу 10 сая орчим төгрөг шилжүүлээд орхисон байсан ба энэ мөнгөөр мөн л өөрийн хувийн машиндаа тоноглол авах гэж байгаад баригдаж Энийг нь АТГ ш�##�гаж тогтоогоод прокурорт өгөөд хэрэг нь �##�га болчихсон. ЭМЯ ТНБДарга, бас 1 дүгээр эмнэлгийн даргаар байхдаа �##�бан өрөөнийхөө ард амр�##�тын өрөө гаргаж түүндээ дүш арай саун хийлгэсэн гэж яригддаг юм байна лээ.
Төгсдэлгэр Насаараа дарга хийгээд с�##�бар нь улам унаад л.Х�##�агдсан ч өөр ажилд тэнцдэггүймуу ашиг сонирхлын зөрчилтэй юмуу байнга �##�бан туша�##�ын төлөө шүүхдэнэ.Энэ мэт хүмүүс энэ с�##�бараас холдож байж улс хөгжинө дөө.
Үнэн шүү, насаараа дарга хийсэн гэх боловч хийсэн нэг ч ажил энэ Төгсдэлгэрт байхгүй, дандаа хүн муулаад цай уугаад сууж байдаг байсан. Атаарх�##�аа дийлж чаддагүй хүн дээ, одоо ч бүүр эмгэн болсон байна шдэ хөөрхий
Энэ Очирбат гэж хүн яасан төоөөс явдаггүй. Заав�##� дарга байх ёстой хүн юм үү!!!