Нийгмийн

Гаалийн байгууллагаас ном журмын дагуу ажлаа хийхийг шаардах цаг болжээ

Цахим сүлжээн өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр нэгэн иргэн "Амьд явах гэж аргаа барж байна. Гаалийн байгууллага хүнийг малын эмчээр үзүүлж байна" гэж мэдээлэв.

Яг юунаас үүдэн ийн бичсэнийг тайлбарлавал, Тэрбээр Өглөөний 5 цагт Истанбулаас Улаанбаатартаа газарджээ. Энэ үедээ өөрийн зургаан сарын эмийн хэрэгцээ болох зурагт харагдаж буй эмтэй хилээр нэвтэрсэн байна. Түүнд эмчийн бичиг, хяналтын бичиг гэх шаардлагатай бичиг баримтууд нь байсан ч тулгалтыг нь малын эмчээр хийхээр гарч иржээ. Цаг алдаж, хүнд суртал гаргаснаас үүдэн эрүүл мэндийн шалтгаантай үйлчлүүлэгчийн бие 2-3 цаг шалгуулахад тавгүйтэж, даралт нь 190 хүрсэн байгаа юм.

Дээрхээс харахад, Яг ийм байдлаар бие нь өвддөг гэдгийг харах хүртэл Гаалийн ажилчид шалган нэвтрэхийн цаана түүнийг "хорьсон" гэж ойлгож болохоор байна. Ийм бодит үйл явдлын дараагаар тухайн зорчигч авч явж байсан бүх эмтэйгээ хилээр нэвтэрч чаджээ.

Монгол Улсын иргэн улсынхаа хилээр ухаан алдаж унан байж эмээ авч орсон нь зүйд нийцэхгүй байгаа бөгөөд ном журмынх нь дагуу шалгадаг, зөвшөөрсөн хэм хэмжээнд иргэд амьдарч чадахгүй байгааг эл явдал харуулж байна. Иймд Гаалийн ерөнхий газар эрүүл мэндийн шалтгаантай иргэдэд хүндэтгэлтэй хандаж, ном журмынхаа дагуу ажлаа хийдэг байх шаардлага тулгарсныг эл явдал, энгийн иргэнд тохиолдсон явдал харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
3 сар 23, 2024 12:57

heden dampuu tsagdaa irsen gesen hun tamlahiin dontonguud

Холбоотой мэдээ

Back to top button