Нийгэм мэдээ

Сураггүй болсон хүүхдүүдээс 3 нь олдож, 13 настай охиныг эрэн хайж байна

Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд дөрвөн хүүхэд алга болсон талаарх зар мэдээлэл гарсан. Үүнээс тодруулахад өнөө өглөөний /2024.04.10/ байдлаар гурван эрэгтэй хүүхэд олдсон бол 13 настай С.Элбэрэл охиныг үргэлжлүүлэн хайж байна.

13 настай С.Элбэрэл охин дөрөвдүгээр сарын 08-ны даваа гарагт 12 цагт хичээлдээ явахаар Дарь-Эхэд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон. охиныг эрэн хайж байна. Охин гэрээсээ гарахдаа тод ягаан өнгийн куртик, цэнхэр жинсэн өмдтэй, саарал цүнх, хар өнгийн гуталтай явсан. Том алаг нүдтэй, хар бор урт үстэй, 158 см орчим өндөр.

Охиныг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг дээрх хүүхдийг харсан хүн байвал 88879488, 99261662, 80305002 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

Тухайн алга болсон дөрвөн хүүхдээс 13 настай С.Элбэрэл, 105 дугаар сургуулийн 7 настай хүүгийн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол нөгөө хоёр хүүг ар гэрийнхэн нь өөрсдөө зар тавьж хайгаад олсон юм байна. Харин 7 настай хүүг цагдаа нар олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Товчхондоо сураггүй болсон 4 хүүхдээс гурав нь олдсон байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button