Нийгэм мэдээ

"Хүчээр мөрийтэй тоглуулж, зорчих хэсгийг нь хязгаарласан хэргээр Б-тэй хамаарал бүхий хүмүүсийг түр саатуулсан"

Өчигдөр \2024.04.15\ эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэгийн болон баривчлах ажиллагаа явуулсан билээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.

Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.

Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн.

Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эрүүгийнхэн давраад бгаан хорих хэрэгтэй

Зочин
Зочин

зөвөө сайн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

ДАВАРСАН ХУЛГАЙЧ НАРТ ХУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙН ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАР НЬ ТАВИАД ЯВУУЛАНА БИЗДЭЭ НӨГӨӨ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ШОРОНГООС ГАРГАЖ ЯВУУЛСАН ШҮҮГЧ НЬ БАС ГАРААД ЗУГТСАН УУ МУУСАЙН БУЗАРЫН ШҮҮГЧ НАР

Зочин
Зочин

Ajiltnuudiinhaa niigmiin daatgaliig ch toldoggui baij bayan bazaraa nertei ch bh shig ichij amidraasai

Зочин
Зочин

Ясыг нь цайлгаад өгөө даварсан муу хулгайч нарын

zocin
zocin

танай монголын шунал

Болд
Болд

Хохь нь дарамтлуулаад сууж байх даа таарсан пизданууд нэгийг нь шууд бүлээч чадвал 2г нь бүлээч Базарыг бүлээч тэгээд зүгээр ш дээ ийм байдал орсон залуус хэдэн хутга байнга авч яв шууд шаа та нарыг хамгаалдаг хууль байхгүй өөрийгөө болон гэр бүлээ өөрөө хамгаал эгзгийг нь тааруулаад шууд шааж бай

Саша Сага
Саша Сага

Ёр нь хэн нэг иргэн Баян Базараа шиг гэнэт баяжаал,хууль дүрэмд захирагдахгүй хулгай дээрэм хийгээл томроод бөйдагын цаад шалтгаан нь их том эрх мэдэлтэй улс төрч л ард нь байдаг юм байна..Базараа бол Амарбаясгалан гийн золиос болоод л дуусах ньдээ..манай эрх баригчид яг л Путины аргаар ажиллаж амьдардаг болж..

Холбоотой мэдээ

Back to top button