Нийгэм мэдээ

"Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор “Номын баяр" нэг хоногоор хойшилсон"

Жил бүр зохион байгуулагддаг “Номын баяр” энэ жил тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон. Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

Бид энэ талаар “Номын баяр”-ын үйл ажиллагааг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдаас тодрууллаа. 

Тэрбээр, ““Номын баяр” Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэг өдрөөр гэнэт хойшлохоор болсон. Хийнэ гээд төлөвлөчихсөн байсан учир зарим нэг ажлууд дагаад хойшилсон. Бидэнд үүсээд байгаа уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ.

35 дахь удаагийн номын баярын онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Номын гэрэлт ертөнц” болон “Азтай савар” төрийн бус байгууллагаас хамтран дээрх жагсаалтыг гаргасан байна. Түүнчлэн номын баярт оролцож буй зохиолчид уншигчидтайгаа шинэ бүтээлээрээ уулздагаараа онцлогтой.

Энэхүү баярын үеэр оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button