Top StoriesБаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #1: Нэг төгсөлт, гэр бүлээр дамжсан газар, тендер, үл хөдлөхүүд

Сүхбаатар аймгийн удирдлагууд, тэндээс УИХ-д суусан гишүүдийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгө босгодог сүлжээний мөрөөр хууль хяналтын байгууллага орсон. Гэхдээ одоо, сонгуулийн өмнө нам жим болоод байна.

Ер УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар аймаг дахь нөлөө, төдийгөөс өдийг хүртэл бий болгосон хөрөнгийн схем төдийлөн ил биш ч яригдсаар ирсэн юм.

Энэ асуудлын хүрээнд цуврал нийтлэл бэлтгэж байна. Эхний удаа, яг өдгөө АТГ-аас шалгаж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэнд холбогдох хэргийн мөрөөр дэлгэрүүлэн судаллаа. Үүнд Сүхбаатар аймгаас УИХ-д сууж буй Ж.Батсуурь, Н.Ганибал нар хоёулаа дата холбоос болон бусад логикоор гарч ирж байна.

АТГ-аас М.Идэрбат, Д.Хосбаяр нарыг 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард юм.

Тухайн үед,

  • Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний хамаарал бүхий хүний эзэмшлийн хоёр газрыг зориулалтыг хууль зөрчиж өөрчилсөн. Бусдад давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон.
  • Үүний дээр, мөн нэр бүхий УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээдэд хадам дүүгийнхээ газрыг үнэ төлбөргүй шилжүүлж, барилга барих гэрээ байгуулсан. Улмаар 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөл бүрдүүлсэн бөгөөд, хариуд нь БЗД-т байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй гэж мэдээлсэн байдаг.

Дурдагдсан нэр бүхий УИХ-ын гишүүн нь Ж.Батсуурь юм.

Ж.Батсуурийн нагац дүү нарын нэр дээрх хууль бусаар шилжсэн байж болзошгүй газрууд

Ж.Батсуурь 2012-2015 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2018-2020 онд ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажилласан намтартай нэгэн.

Тэгвэл Ж.Батсуурийн хамаарал бүхий хүмүүс Сүхбаатар аймаг дахь гурван ч газарт нэр холбогддог юм байна.

Тодруулбал, Ж.Батсуурийн эгч Ж.Улааны хүү Л.Батбаяр 4911 м.кв газрыг эзэмшиж байжээ. Тус газрыг 2021 онд аваад, энэ жил 1 тэрбум төгрөгөөр зарсан гэх.

Мөн Ж.Батсуурийн эгч Ж.Будын хүү Б.Бат-Оргилын нэр дээр 7053 м.кв газар байна. Тус газрыг 2023 онд орон сууц барих зориулалтаар авчээ. Одоо тэнд түрээсийн орон сууц барьж байна.

Дахиад Б.Бат-Оргил нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум дахь хөлбөмбөгийн талбайн хажуу дахь 2391 м.кв газрыг 2020 онд авчээ. Урьд нь энэ газрыг Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Л.Баярцогт 2016 оноос хойш эзэмшиж байв.

Зургийн тайлбар: УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нагац дүү нар Сүхбаатар аймагт 2020 оноос хойш газар авсан нь

Ингээд зогсохгүй, Б.Бат-Оргил нь барилгын компанитай. Улмаар дээрх 2391 м.кв газарт 2020 оноос 46 айлын орон сууц барьж эхлээд, 2022 оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ.

Б.Бат-Оргилын барилгын компанийн нэр “Голден би ти эс констракшн”. Анх газар авсан жилээ буюу 2020 онд үүсгэн байгуулсан байна. Хувь эзэмшигчээр ганц Б.Бат-Оргил өөрөө бүртгэлтэй. Тэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нагац дүү болох юм. “Голден би ти эс констакшн” нь 2020 оноос мөн Ж.Батсуурийн төрсөн хүү Б.Тэргэлийн нийгмийн даатгалыг төлж эхэлсэн баримт бий аж.

Хамтатгавал, Ж.Батсуурийн хоёр эгчийн хүүхдэд нийт 14,355 м.кв-ын гурван газар очиж, хоёрт нь барилга баригджээ. Хамгийн анхаарал татдаг нь, газар олгох процесс хууль зөрчсөн, аймгийн удирдлагууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх мэдээлэл бий.

Хамгийн эхэнд дурдсан, АТГ-аас шалгасан газрын асуудал дээрх хүрээнд судлагдсан байх магадлал өндөр юм. Хэрэв тийм бол Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар оролцсон байх магадлалтай.

М.Идэрбат хөлбөмбөгийн талбайн дэргэдэх газруудыг олгож, барилга барих гэрээг Ж.Батсуурийн нагац дүүгийн компанитай байгуулахад “нөлөөлөөд”, шанд нь гурван өрөө байрын авлига авсан байж болзошгүйг дээр дурдсан.

М.Идэрбатыг Ж.Батсуурийн ойрын хүн гэдэг. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулах ажил, төсвийн элдэв зарцуулалт бүрд Ж.Батсууриас чиглэл авдаг гэх мэдээлэл хөшигний ард яригддаг юм. Тэгвэл ИТХ-ын дарга Д.Хосбаяр ямар холбоотой вэ?

ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь Ж.Батсуурьтай нэг компанитай, гэр бүлийн хүрээнд 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй

Ж.Батсуурь, Д.Хосбаяр нар нь “Датуком” компанийг 2007 оноос хойш хамтран эзэмшиж байна. Тус компани хүнсний ногоо тариалалт, түүхий эдийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Д.Хосбаяр 2012-2016 онд Сүхбаатар аймгийн ЗДТГ-т ажиллаж байв. Харин 2020 онд ИТХ-ын дарга болсон нь, дээрх газар олголтууд, Ж.Батсуурийн нагац дүү Б.Бат-Оргил барилгын компани байгуулсан огноотой давхцаж байна.

Мөн Д.Хосбаярын эхнэр П.Болормаа нь 2012 оноос хойш аймагтаа шүүгчээр ажилласан нь анхаарал татдаг. Өдгөө Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч юм. Тэдний гэр бүл Сүхбаатар аймагт нийт дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй.

Харин хүү Х.Тэнүүнбилэг нь ХУД дэх “Маршал таун” хотхонд хоёр ч орон сууцтай. Дахиад Арцатын аманд нийт дөрвөн орон сууц өмчилдөг. Х.Тэнүүнбилэгийн эхнэр Б.Болорын хувьд ХУД дэх “Стадион оргил”, “Ривер гарден” хорооллуудад гурван орон сууцтай. Нийтдээ тэдний гэр бүл Улаанбаатар хотод найман үл хөдлөх хөрөнгөтэй байна.

Д.Хосбаярын гэр бүлийн хүрээн дэх энэ олон үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй. Учир нь Д.Хосбаяр аймгийн ИТХ-ын дарга л хүн юм.

Түүний 2017-2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч үзье.

2017 онд жилийн 36 сая төгрөгийн орлоготой, 110 сая төгрөгийн орон сууцтай, Toyota Prado маркийн нэг автомашинтай хэмээн мэдүүлжээ. Харин ИТХ-ын дарга болсны дараах 2021 онд 157 саяын орлоготой болов. Хамгийн сүүлийн буюу 2022 оны ХОМ-ээр 243 сая төгрөгийн орлоготой, 469 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Таван жилийн дотор орлого нь 6.7 дахин өссөн байна.

2022 оны байдлаар жилд 243 сая төгрөгийн орлоготой Д.Хосбаярыг төрд ажиллаж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын тойргоосоо сонгогдсон гишүүдтэй ойр нөхөрлөж байх зуур гэр бүлийнх нь гишүүдийн үл хөдлөхүүд асар ихээр өргөжсөнийг дээрх схемээс харж болно.

Ж.Батсуурь, Д.Хосбаяр, “Их модун”-ы Б.Цогтсэргэлэн нар нь нэг төгсөлт

Тэдний хамтрал ерөөс нэг байгууллагад зангидагддаг байна. Тэр нь “Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб”. Д.Хосбаяр өөрөө энэ байгууллагын Удирдах зөвлөлийн дарга. Харин үүсгэн байгуулагч нь Б.Цогтсэргэлэн гэгч бөгөөд “Их модун” ХХК-ийн захирал юм.

Тэгвэл, “Их модун” ХХК нь Сүхбаатар аймагт зарлагдсан тендерт шалгарч, санхүүжилт авдаг. Тендерийн нээлттэй мэдээллийн санд бол 22.3 тэрбумын дөрвөн тендерт шалгарсан нь ил байна.

Түүнээс гадна, “Их модун” ХХК-ийн барьсан барилга Сүхбаатар аймагт дүүрэн гэдгийг нутгийнхан ярьдаг. Адаглаад, Сүхбаатар аймаг томоохон хэмжээний угтах хаалга барьж, нийтийн сүлжээнд анхаарал татсан. Энэ хүртэл “Их модун” ХХК-ийн ажил. Улаанбаатар хотод ч хотхон, орон сууцтай.

“Их модун” ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай нэг анги гэх. Нэг анги, нэг төгсөлтийнхөн дээрх “Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб” байгууллагыг байгуулсан байдаг аж. Энэ бол Ж.Батсуурь, Д.Хосбаяр, Б.Цогтсэргэлэн нарын мөнгө “угаадаг” суурь бүтэц гэж яригдана.

Том зургаараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамаарал бүхий хүмүүс Сүхбаатар аймагт тендер авч, барилга барьж, ИТХ-ын даргаар ажиллах бөгөөд гэр бүлийнхэн нь хууль бусаар олж авсан байж болзошгүй газруудтай нь ийн харагдаж байна. Зөвхөн Д.Хосбаярын гэр бүлийн хүрээнд 10 гаруй үл хөдлөх хөрөнгө бийг дээр дурдсан. “Их модун”-ы Б.Цогтсэргэлэн ч ихээхэн чинээлэг нэгэн юм. Энэ бүх газар, тендер, барилга бүтээн байгуулалтын мөнгө эргэлдсэн сүлжээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээр зангидагдаж байна.

Б.Цогтсэргэлэнгийн сүлжээ Н.Ганибалтай холбогддог схем

Тэгвэл дээрх сүлжээнд УИХ-ын гишүүн Н.Ганибал ч холбогдоно. Сүхбаатар аймгийн “хөрөнгөжих” схем үүгээр бүр өргөжих юм.

“Сүхбаатар аймагт 1989 онд төгсөгчдийн холбоо” хэмээх суурь байгууллагад Ж.Батсуурь, Д.Хосбаяр, Б.Цогтсэргэлэн нараас гадна Г.Эрдэнэцогт нэр холбогдоно. Г.Эрдэнэцогт нь Б.Цогтсэргэлэнгийн эхнэрийн дүү юм.

Тэгвэл Г.Эрдэнэцогт нь УИХ-ын гишүүн Н.Ганибалын хамт “Мосмеп” ХХК-ийг 50, 50 хувиар эзэмшиж байсан. Энэ нь гадаад худалдаа, цаасан уут үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Н.Ганибалтай нэг бизнестэй Г.Эрдэнэцогтын тухайд “Их Модун-“ы Ц.Цогтсэргэлэнтэй “Монголзам групп” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ нь мөн Сүхбаатар аймгаас зарласан олон тооны тендерт шалгарч байжээ. “Монголзам групп” ХХК-ийн 34 хувийг Г.Эрдэнэцогт, 51 хувийг Б.Цогтсэргэлэн, 15 хувийг Ү.Батмөнх эзэмшдэг.

Энэ компани аймагт хатуу хучилттай авто зам тавих, автозогсоол барих, соёл амралтын хүрээлэн байгуулах зэрэг долоон тендерт шалгарч, нийт 20.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Ингэхдээ хайрга, дайрганы зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байдаг аж.

Г.Эрдэнэцогт, Н.Ганибал нар нь 10 жилийн нэг үеийнхэн.

Тэгвэл, Г.Эрдэнэцогт, Б.Цогтсэргэлэн нартай хамт “Монголзам групп”-ийг эзэмшдэг Ү.Батмөнхийн ах дүү нар ч анхаарал татах албан тушаалууд хашиж байна.

Тухайлбал,

  • Үржингийн Мөнхбат аймгийн ойжуулалт, сум дундын ойн ангийн захирал
  • Үржингийн Оюунтунгалаг Геологийн үндэсний төвд Чанар, хяналтын хэлтсийн дарга
  • Үржингийн Ганбаатар АМГТГ-ны газрын хайгуулын хэлтсийн даргаар тус тус ажилладаг байна.

Ах, дүү нар нь геологи, ашигт малтмал хариуцсан салбарт даргын албан тушаал хашдаг Ү.Батмөнхийн бизнес түнш Г.Эрдэнэцогт нь Б.Цогтсэргэлэнтэй дахиад “Жет майнинг” хэмээх уул уурхайн чиглэлээрх компани эзэмшдэг нь үүгээр анхаарал татна.

Жагсаалтын 4-т бичигдсэн С.Цэнгүүнийг Ж.Батсуурийн фракц дэмжүүлжээ

Мөн энэ бүтэц Ардчилсан намд ч өндөр нөлөөтэй нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших кандидатуудаа тодруулах үеэр ил харагдав.

Тухайлбал, жагсаалтын дөрөвдүгээрт Z үеийн гэх тодотголтой С.Цэнгүүнийг оруулсан. Тун залуу, улс төрийн туршлагагүй хүн. Сүүлд “Би мөнгө олох гэж л, өөрийнхөө төлөө улстөрд орж байна” хэмээн ярьсан нь шүүмжлэл дагуулсан.

С.Цэнгүүн нь “Атмор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга юм. Атал дээр олонтой дурдагдсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь 2018 онд тус компанид хувь эзэмшиж байсан гэх мэдээлэл бий. Өдгөө улсын бүртгэлд нэр нь алга. “Атмор”-ыг Сүхбаатар аймагт олон тооны тендер авах замаар хөл дээрээ боссон компани гэдэг.

Ж.Батсуурийн энэ сүлжээгээр С.Цэнгүүнийг жагсаалтын дөрөвдүгээрт бичих лобби АН-д амжилттай нөлөөлснийг хөшигний ард хэлэлцэж буй.

Дараагийн дугаарт Сүхбаатарын фракц дахь УИХ-ын гишүүн Н.Ганибалын нөлөө, түүний бизнес түнш Г.Чинтөмөрөөр дамжсан уул уурхай, барилгын салбар дахь хөрөнгийн сүлжээг хөндөх болно.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
240 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:45

yamar sonin l songuuli boloh geed bn da

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:46

энэ удаагын сонгууль бүх юмыг шийдэх юм байгаан даанч их л гаж гаж гарууд байнадаа

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:46

з�##�уус минь зөв л сонголт хийгээрээдэй

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:47

ene jalga dovnii yumaa boliulna taarna ta nnariig naaduul chine neg nutag geed tanihgushde
nutgiin huu ntr geed tenegtej ugnu

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:49

mongold ed nar urgui shuu

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:56

yostoi tanihgu baih chinee sain medeelel heregtei humuus bainda

Зочин
Зочин
6 сар 8, 2024 18:57

suhbaatarchuud bid zuv songolt hiih yostoi shuu jalga dov gej yrij bolohgu ene ued

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:00

гишүүд нэг дош сонгож аваад тэндээ овоо босгодог босгосон овоо нь мөнгөний уурхай нь байдаг

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:01

suhbaatarchuud mini bidnii ireedui shuu sain sudalj baij songooroi

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:01

та биндий үр хойч л зовно шүү

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:01

haraal idsen baidag l hed baih yum shine hun heregtei baina

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:02

ene arai l shog garuu uu gui uy

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:03

хамаатнуудаараа нийлээд Сүхбаатар аймгийг бүсэлцэн ббайна шд ээ

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:03

zohustoi arga hemjeeg ni awch shalgalt awch boldogvi l ym baihdaa

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:04

zunduu l mungu oldog l yum baina shdee yasan mungugui tsaraitai yawaad baidgiin

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:07

ed nariin hurungu arai l yy yaj bayjaad bainaa

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:08

huuhdee bodood bitgii heden tugrugund huurtaaraida

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:11

Ih hural, oron nutgiin songuuliar luivarchdiig bitgio songo

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:12

baychuudiin togloom

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:12

za tegeed suhbaatarchuud mini heden tugrug haraad hamag ireeduigee hudalchvaa

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:13

bidnii ireeduishdee

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:14

odoo tegeed negiig ni ene dundaas songodog l baihdaa

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:15

suhbaatarchuud mini zuv hunee l songooroi doo

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:15

buruu hunee songovol suhbaatarchuud ta nar l zovii shuu

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:18

odoo ugaasaa mungutei ni l garah bailgude

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:22

bayan gahainuud

Зочин
Зочин
6 сар 8, 2024 19:32

Cүхбаатарынхан тэгнэ ээ

Шуура
Шуура
6 сар 8, 2024 19:58

Энэ бол эдний сүлжээний зөвхөн зах зух нь байна. Одоо тамгын газарт ажиллаж байгаа хэлтсийн дарга, агентлагийн дарга, бусад ах дүү төрөл төрөгсөд гээд үргэлжилсэн гинжин холбоо аймгийн бүх с�##�барт байгаа. Бүгд гэнэт баяжигчид.

Аюуш
Аюуш
6 сар 8, 2024 20:00

338 р ангийн баруун т�##�д том газар авч улсын хөрөнгөөр хашаажуулж, тойруулж зам, гэрэлтүүлэг тавьсныг бас ш�##�гаарай

Үнэн
Үнэн
6 сар 8, 2024 20:54

Сүхбаатар аймгийг хув�##�з шиг сорж идэж байгаа хулгайчууд дааа, үнэн бичсэн байна

Зочин
Зочин
6 сар 8, 2024 21:28

unheer butehgui humuuser duurleelde

zochin
zochin
6 сар 8, 2024 22:58

Сүхбаатар аймагт газрын наймааг цэцэглүүлсэн хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг бүү сонго одоо Сүхбаатарт өмчлөлийн газраа авч чадаагүй хэдэн мянган өрх байна ш дээ арай ч дээ ард түмнээ боддоггүй ийм шун�##�тнуудаар бид яадгийн одоо �######�уулах цаг нь болсон шүүү Батсуурь тэргүүтэй ардчилсан намыг арчих цаг нь болсон

Мөнхтуяа
Мөнхтуяа
6 сар 9, 2024 00:45

Наадам эзэнтэй гэдэг шиг тгээд болох блгүйдээ

bilguuntugs
bilguuntugs
6 сар 9, 2024 00:52

ene jiliin songuuli nileenl mapantai boljindo bid nariin songoltl odoo ireeduige shiidnde

Ozaya
Ozaya
6 сар 9, 2024 00:56

Araicdee ard irgedee boddoggui ymuu. Iim huwia bodsonnhvmvvs turd garaad yuuc hiihq shdee.

Saraa
Saraa
6 сар 9, 2024 00:58

Ямар гээчийн сонгууль вэ энэ одоо ????

Marala
Marala
6 сар 9, 2024 01:01

Ene uneher aygu oilgomjgu ewgu ym boloh gd bnoo hetsun be yasn

Delgertsetseg
Delgertsetseg
6 сар 9, 2024 01:08

Ene odoo yu ve

buma
buma
6 сар 9, 2024 01:09

ene jalga dovnii yumaa boliulna taarna ta nnariig naaduul chine neg nutag geed tanihgushde
nutgiin huu ntr geed tenegtej ugnu

Turmunkh
Turmunkh
6 сар 9, 2024 01:12

Aimr garuud we bugd buleglel uusegtsen barag aimgiinha iregdiig bazahnee iim oron nutgiin luiwarchidiig bitii songo

enkhzya
enkhzya
6 сар 9, 2024 01:25

yu l bolood bndaa sain sudalj bj songoltoo hiihq bolch ewq l humuus ym bndaa

Lhagwasvren
Lhagwasvren
6 сар 9, 2024 01:26

Vneheer ulsiin ireedvi ymar baih ni ene hvmvvsees shaltgaalah baihad ene hvmvvsiihn hiisen buzar bulai ni ymar ch ih ymde

Maya
Maya
6 сар 9, 2024 01:28

Bi yr oilgohgui yum. Yagaad ene nofshiin ajildaa ur huuhed ger bulee hutgaad baigaa yum be? Iim humuus turd garaad hajuudahdaa ch hairgui baihad yg eh ornoo hairlahu? Ene jiliin songuulid hun bur oroltsoj ajilaa meddeg chddg humuusiig l uls turd ajilluulmaar baina. Uls turd baigaa humuus ogtoos darga nar tom humuus bugdyg chaddag edr bish. Ted ulsiihaan irgediinhe tuluu ajildag bidend sain saihang hicheenguilen avchirdag humuus. Deed humuus edr eruusuu ch bish. Ted ch bas ajilchin angiin l neg heseg.

Зочин
Зочин
6 сар 9, 2024 12:30
Reply to  Maya

Ах дүү хамаатан саднаараа иддэг шун�##�ууд Улс төрд хэрэггүй ийм новшнуудаас болоод хэзээч хөгжихгүй улс орон

Megvjin
Megvjin
6 сар 9, 2024 01:45

Za ugsaa ene hdiin barilga vl hudulhuud duusku blgvde ????????

Hongoroo
Hongoroo
6 сар 9, 2024 01:51

Zaluuchuud bid odoo l songoltoo zow hiih heregteim shuu ????

Ganzorig
Ganzorig
6 сар 9, 2024 01:58

Hamaatan sudanguudaaraa c bh arai dawartsan uu

t.munhtsetseg
t.munhtsetseg
6 сар 9, 2024 02:00

zuv songoltoo hiihguu bol zaluuchid bid ahidl zovno shuu

zaya
zaya
6 сар 9, 2024 02:25

Bvgd bvr ng svljee bltsn ger bvl ah dvv torol sadnaaraa iim bhd yj mnai uls hogjihweedee

Jargalan
Jargalan
6 сар 9, 2024 02:43

Uhaad uhaad duusahgvi bulainuud we

Tsetsgee
Tsetsgee
6 сар 9, 2024 12:06
Reply to  Jargalan

Zaluuchuud bid odoo l songoltoo zow hiih heregteim shuu ????

Б. Анхтуяа
Б. Анхтуяа
6 сар 9, 2024 03:02

Бас нэг хэдэн шун�##�ууд гарж ирж байгаан байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button