Хойд Солонгосын цэргүүд хоёр дахь удаагаа Өмнөд Солонгосын хилийг давлаа

Хойд болон Өмнөд Солонгосын 257 км үргэлжлэх хил дээр зэвсэгт хүчингүй бүс (Demilitarized Zone) байдаг.
Тус хоёр улсын хил бол дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хилийн нэг юм. Зэвсэгт хүчингүй бүсэд өндөр хашаа босгож, газрын тэсвэр бөмбөгөөр дүүргэсэн учир хүний үйл ажиллагаа бараг явагддаггүй.
Тэгвэл тус бүсэд ажиллаж байсан БНАСАУ-ын хоёр цэрэг Өмнөд Солонгосын хил рүү хэсэг хугацаанд нэвтэрч орж ирэхэд БНСУ-ын арми анхааруулах гал нээсэн байна.
Ажлын багаж хэрэгсэл барьсан 20-30 цэрэг мягмар гарагийн /2024.06.18/ 08:30 минутын орчим хил давсан аж. Анхааруулах гал нээсний дараа Умардын цэргүүд буцсан гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээлжээ.
Энэ нь Хойд Солонгос цэргүүд хоёр долоо хоногийн хугацаанд хил давж орж ирсэн хоёр дахь тохиолдол юм.
Анхны тохиолдол зургаадугаар сарын 11-нд гарсан. Тухайн үед Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байсан учир Умардын цэргүүд ийм үйлдэл гаргасан нь анхаарал татаад байсан билээ.
БНСУ-ын зэвсэгт хүчин анхны тохиолдлын талаар мэдэгдэл хийхдээ болсон явдлын ач холбогдлыг дарах гэж оролдсон аястай байсан. Тэд мэдэгдэл хийхдээ тус явдлыг “санамсаргүй” хил давсан гэсэн юм.
Тэгвэл энэ удаа ч гэсэн Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргүүдийг санамсаргүй хил давсан гэжээ.
Сүүлийн үед Хойд Солонгос хилтэй ойролцоо бүсэд олон зуун цэрэг байршуулах болсон. Тэдгээр цэргүүд газрын тэсрэх бөмбөг суурилуулах, хана босгох, зам тавих гэх мэт ажил хийж байгаа юм.
БНСУ-ын Зэвсэгт хүчин энэ талаар “Эдгээр үйл ажиллагаа нь дотоодын арми болон энгийн иргэддээ тавьдаг хяналтаа бэхжүүлж, хил даван зугтаах гэсэн оролдлогыг таслан зогсоох арга хэмжээ бололтой” хэмээжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий �######�уул өлсөөд идэх юм хайж орж ирээд байгаа юм бишүү жоол т�##�х �######� өгчихгүй буудаад эхлэдэг нь