УЛС ТӨР
У.Хүрэлсүх: Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг дэмжсэнд баяртай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тэрбээр өчигдөр ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй хэлэлцээр хийжээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүний өргөтгөсөн хэлэлцээр гурван цаг орчим хаалттай үргэлжилсэн байна. Энэ үеэр 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудлыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна” гэдгээ мэдэгдсэн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.