Нийгэм мэдээ
Ч.Ганбатын бүтээл "Canon Olympic Day One"-ын шилдэг агшнаар шалгарчээ

Олимпод ажиллаж буй гэрэл зурагчид дундаас шилдгийг тодруулах "Canon Olympic Day One" фото зургийн уралдаанд монгол зурагчин Ч.Ганбатын бүтээл онцгойрсон байна.
"Парис 2024" олимпын наадамд 45,000 сайн дурынхан ажиллаж байгаа бөгөөд тэдний хоёрынх нь зургийг мөнхөлсөн манай улсын гэрэл зурагчны бүтээлийг шилдгээр шалгарчээ.
Энэ удаагийн олимпод Монголоос сэтгүүлч Ж.Отгонцагаан, Ж.Цэцэгмаа, гэрэл зурагчин Ч.Ганбат, Д.Нямбилэг нар ажиллаж байна.
Парисын олимпод 1,300 гаруй спортын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын арын албаныханд зориулан "Media Village" барьсан билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Good