Гадаад мэдээДЭЛХИЙ

Сармагчны цэцэг Швед, Пакистан, Филиппинд бүртгэгдээд байна

Филиппинд сармагчны цэцгийн тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын эрүүл мэндийн газар даваа гарагт /2024.08.19/ мэдэгдэл хийсэн байна.

Өвчтөн нь гадаадад аялж байсан түүхгүй 33 настай эрэгтэй гэж Филиппиний Эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Альберт Домингогоос сэтгүүлчид ямар төрлийн сармагчны цэцгийн вирус илэрсэн талаар асуухад “Бид шинжилгээний үр дүнг хүлээж байгаа. Хариу гарсан даруй мэдэгдэх болно” гэжээ.

ДЭМБ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.08.14/ сармагчны цэцгийг дэлхий нийтийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан юм. Энэ нь ДЭМБ-ээс гаргаж болох хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг.

Тус өвчнийг үүсгэдэг вирусийн шинэ төрлийн тархалт явагдада байгаа юм. Тэрхүү шинэ төрлийн вирус анх Конго улсад бүртгэгдэж, зэргэлдээ орнууднаа тархсан.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.08.15/ сармагчны цэцгийн шинэ төрөл Шведэд илэрсэн нь Африкаас гадна бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм.

Үүний дараа Пакистанд сармагчны цэцгийн тохиолдол бүртгэгдсэн боловч аль төрлийн вирус гэдэг нь тодорхойгүй байна.

Сармагчны цэцгээр өвчилсөн тохиолдолд томуу төст шинж тэмдэг илэрч, идээ бээртэй зангилаа арьс дээр үүсдэг юм. Шинж тэмдэг ихэвчлэн хөнгөн байдаг ч хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ХДХВ-ийн халдвартай гэх мэт дархлаа султай хүмүүс хүндээр өвчилж нас барах магадлалтай юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button