Өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон нь төсөөллөөс 90 хувиар өсчээ
Монгол Улс 2023 онд 69,6 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлж байв. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрсний экспортолсон нь төсвийн орлого нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болсон хэмээн онцоллоо.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд дээрх үзүүлэлтийг хангасан байна.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд дээрх үзүүлэлтийг хангасан байна.
Манай Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан гэсэн үг.
2023 онд удалдаа хийсэн орнуудын хувьд БНХАУ-аас гадна бага хэмжээгээр Сингапур, БНСУ руу нүүрс экспортолсон. Онцолбол, Сингапур 190,489 тонн, БНСУ 132,469 тонн чулуун нүүрс Монгол Улсаас импортолжээ. Харин хүрэн нүүрсний экспорт 2.9 сая тонн хүрсэн байна. Тус төрлийн нүүрсийг БНХАУ худалдан авсан байна.
Харин энэ оны төсөвт 60 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байгаа ажээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.