Автобусны урд камер байршуулж, I эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон машинуудыг торгож эхэллээ
Чиглэлийн тээврийн автобусны буудал дээр 06.00-22.00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглодог. Мөн автобус явахад зориулагдсан авто замын нэгдүгээр эгнээгээр суудлын автомашин зорчихыг хориглодог билээ.
Улмаар иргэд автобусны буудал дээр автомашинаа зогсоох, нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийслэл хотын иргэдийн 80-90% үйлчлүүлдэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг аж. Иймд нийтийн тээврийн 1,100 автобусанд теле камер байршуулсан байна.
Үүнийг Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир

"Нийтийн тээврийн автобусны урд хэсэгт теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.
Тодруулбал, теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгааг хэлье. Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тээврийн цагдаагийн газарт зогсоолийн асуудал хариуцсан хэлтэстэй болох хэрэгтэй. Машиныг ачиж журамладгийг ч болих хэрэгтэй. Газар дээр нь шийтгэлийг нь бичээд хажуугийн шилэн дээр нь наачих нь зүйтэй. Ер нь зөрчил гаргаад торгуулиа төлөхгүй байгаа этгээдийн жолоодох эрхийг хүчингүй болгох эсвэл автомашины бүртгэлийг нь хүчингүй болгох арга хэмжээ авах хэрэгтэй.
Сайн ажил болжээ. Баярлалаа...
зав ажил
Ёстой зөв ажил бна. Оркууд утсаар яриад юу болоогүй юм шиг кабиндаа сууж байдаг юм. Үнэн шир шүү.
ТЦА ны төв байрны зогсоол,хажуу талаар нь 1 эгнээг хаагаад тавиад байгаа машинууд дээр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ үү