Нийгмийн
ДЭЛГЭРЭНГҮЙ: Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрийг зарлалаа
2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг олон нийтэд албан ёсоор зарлалаа. Тэд эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй иргэний нэрсийг зарлаж байгаа бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэнэ.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоогоос 30 жилийн өмнө миний бодьгалын түүхий эд нийлүүлэгч ац дээрээс тэтгэмжээ авах гэж ээж бид 2 кино шиг юм болдог байлаа. Ажлынх нь үүдэнд отолт хийгээд, нөгөөх нь тэтгэмжээ өгөхгүй гээд арын хаалгаар зугтаад. Одоо гоё болжээ, бүр олны доог (ОД) болгодог болсон байна.