Нийгмийн

"Хаяао Мияазаки өөрийнхөө сүүлийн бүтээл байгаасай гэж хүсдэг ч тэр хүрээд л ирдэг"

Японы анимэйшн ертөнцийн эцэг гэгддэг найруулагч, продюссер, кино зохиолч, манга уран бүтээлч Хаяао Мияазаки шинэ бүтээл “The Boy and the Heron”-ыг өөрийн сүүлчийн бүтээл хэмээн олон нийтэд зарласан билээ.

Гэсэн ч 82 настай Хаяао Мияазаки өмнө нь хэд хэдэн удаа зодог тайлах тухай олон нийтэд мэдэгдэж байсан. 1997 онд Японы дээд амжилтыг эвдэж байсан олон сэдвээр баялаг “Princess Mononoke”-г өөрийн сүүлийн бүтээл гэж байсан ч, 2001 онд АНУ-ын академийн нэрэмжит Оскарын шагнал хүртсэн мега хит “Spirited away”-г гаргахдаа ч мөн ийн хэлж байсан билээ.

2013 онд гаргасан Японы хамгийн алдартай байлдааны онгоц болох “Mitsubishi Zero”-ийн тухай намтарчилсан "The Wind Rises" киноныхоо дараа ч мөн адил “Одоо болсоон” хэмээн хэлээд амжсан. Үүнийхээ тухай ч тэрээр “Өмнө нь олон удаа зодог тайлна гэж хэлж байснаа мэдэж байгаа. Тийм ч учир та нарын зарим нь ахиад л уу гэж хүлээж авах биз. Гэхдээ энэ удаа бол жинхнээсээ юм шүү” хэмээсэн юм.

Харин түүний хамтран ажиллагчид энэ тал дээр өөр бодолтой. Түүний байгуулсан Ghibli студийн ахмад аниматор “The Boy and the Heron” кинонд хамтран ажилласан Такеши Хонда Хаяаог зодог тайлах талаар “Эхэндээ үнэхээр түүнийг хараад сүүлийнх нь бүтээл байгаасай гэж хүсэж байгааг нь мэдэрдэг. Гэхдээ хааяа даа түүнийг өөр зүйл хийхийг хүсэж байгааг ч бас мэдэрдэг байсан. Заримдаа тэр зүгээр л хүрээд ирдэг. Тэгээд “Энэ зохиол үнэхээр сонирхолтой юм. Чи уншаад үзээрэй”гэдэг. Тэр үед нь надаас юу хүсээд, юу хийлгэмээр байгаа бол гэсэн сониуч бодол төрчихнө. Ийм мөч төрөх үед түүнийг зодог тайлахыг үнэхээр хүсч байгаад нь миний эргэлзээ төрдөг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин Ghibli студиогийн дэд ерөнхийлөгч Жуничи Нишиока энэ тал дээр бүр ч илэн далангүй сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд “Одоог хүртэл тэрээр шинэ санаануудаа хуваалцдаг. Хэдийгээр хэлсэн санаанууддаа одоогоор ажиллаж эхлээгүй байгаа ч би түүнийг хэзээ ч зодог тайлахад бэлэн гэж бодохгүй байна. Үхэх хүртлээ гартаа харандаагаа барьсаар байх болно гэж боддог” гэв.

Хэдийгээр түүний “The Boy and the Heron” кино нь түүний сүүлийн уран бүтээл биш байж болох ч гэсэн энэхүү кино нь үнэхээр түүний сүүлийн бүтээл мэт сэтгэгдэл төрүүлэм. Учир нь Хаяао энэхүү кинондоо дэлхийн хоёрдугаар дайны үеэр өөрийн биеэр мэдэрч туулсан зүйлсээсээ санаа авч уг кинондоо шингээсэн юм. Гэхдээ энэ нь бүхэлдээ түүний амьдралын тухай гэсэн үг биш аж. Үхэл амьдралын тухай буюу киноны гол дүр болох ээжийнхээ үхэлд гашуудаж буй 12 настай Махито хүүгийн тухай, дайнаас дүрвэсэн аавыгаа дагаад хөдөө хамаатных руугаа дүрвэж очсоноор үйл явдал өрнөж буй тухай өгүүлдэг. Энэ хэсэг үнэхээр Хаяаогийн амьдралд тохиож байсан бөгөөд киноны гол дүрийн Махитогоос жаахан, нялх балчир үед нь тохиосон явдал юм.

Дайн болон гашуудлын зуурт өрнөх “The Boy and the Heron” нь өмнөх анимэйшнүүдийн ижлээр гэнэтийн байдлаар сюрреал ертөнц рүү шилжиж, киноны гол дүр Махито амьдрал ба үхлийн хоорондох экзистенциалист асуултуудтай нүүр тулдаг. Киноны зураглал нь түүний өмнөх гайхалтай бүтээлүүдийн нэгэн адилаар Мияазакигийн баялаг симболизмтой хослож, сэтгэл татам гайхамшигтай мэдрэмжийг үзэгчдэд өгөх болно. Хэдийгээр түүний өмнөх бүтээлүүдээс илүү бараан, илүү дотогшоо чиглэсэн боловч энэ кино түүний нэрийн хуудас болсон өвөрмөц, цогц бүтээл болсон хэмээн кино шүүмжлэгчид онцолсон юм. Уг бүтээл дээр 60 аниматор маш их хичээл зүтгэл гаргаж, Японы хамгийн өндөр өртгөөр, нийтдээ 7 жилийн турш бүтээгдсэн байна.

Хэдийгээр Мияазаки тэтгэвэртээ гарахгүй байх магадлалтай ч Ghibli студио түүнгүйгээр цаашид хэрхэхээ бэлдэж эхэлжээ. Нишиока энэхүү үйл явдлыг 60, 70-аад оны Дисней анимэйшнтэй адилтган зүйрлэсэн бөгөөд арваад жилийн турш тэд уналтад орсон ч шинэ залуу үетэй буцаад босож ирсэн. Үүнтэй адилаар Хаяаогийн хүү Горо зэрэг залуу үеийнхэн Ghibli Парк гэх мэт шинэ төсөл, шинэ кинонуудаар студийн ирээдүйг тодорхойлох болно хэмээн итгэж байгаа талаараа хувалцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2024 14:49

Хийлгүүлэх гэдэг б�##�иар хэллэгээ болиоч. Х�##�х хэлний үйл үгийн бу�####�ар үйлдүүлэх хэвийн нөхцөлд -уул4, -лга4 гэж бий. Хий, хийлгэ. Гээл болоо. Гэтэл хоёуланг нь нэг үгэнд з�##�гачих юм. Өгөр ойрадуудын л хийж буй ажил.

Холбоотой мэдээ

Back to top button