Гадаад мэдээДЭЛХИЙ

Герман компани 13-р зууны Монголын сэдэвтэй видео тоглоом хөгжүүлж байна

Германы Мюнхен хотод байрлалтай “Aesir Interactive” компани “Windstorm: The Legend of Khiimori” нэртэй видео тоглоом хөгжүүлж байгаа аж. Тус тоглоомын орчин нь 13-р зууны Монголын эзэнт гүрэн юм. Тоглогчид гэрээ барьж, хөгжүүлэн тал нутагт шуудан зөөгч хийж тоглоно.

“Aesir Interactive” нь “open world” буюу аялж болох нээлттэй ертөнцийн тоглоом хөгжүүлэхэд мэргэшсэн компани. Тус компани өмнө нь “Police Simulator: Patrol Officers”, “Ambulance Life: A Paramedic Simulator” гэх мэт тоглоом бүтээж байжээ. “The Legend of Khiimori” нь “Windstorm” нэртэй франчайз тоглоомын нэг хэсэг нь юм.

Тоглоомын продюсероор ажиллаж буй Алис Рупперт “Бид Windstorm: The Legend of Khiimori тоглоомоороо илүү олон тоглогчдын сонирхлыг татах зүйл гаргана гэж найдаж байна” гэжээ.  Тэрбээр нэмж хэлэхдээ “Монгол шуудан зөөгчөөр тоглож болно гэх нь морин тэрэг удирдан тоглохоос илүүтэйгээр өргөн хүрээний хүмүүст таалагдана гэж мэдэж байсан. Мөн түүхэн нөхцөл байдал нь илүү олон тоглогчдод хүрэх боломж олгоно” хэмээсэн байна. Тус тоглоомын early access энэ сард гарна гэж “Aesir Interactive” мэдэгджээ.

Эх сурвалж: Premortem Games

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гайхалтай гоё мэдээ байна. Ашгүй дээ. Ингээд улсыг маань сурталчлаад өгөх нь байна шд. Bravo!

Зочин
Зочин

Видео game-нхэн бүх л түүх ухаж санаа авч байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button