Нийгэм мэдээ
ОБЕГ: Баригдаж буй 16 давхар барилгын B1 давхарт гарсан галыг унтраалаа
БЗД-ийн 14 дүгээр хороонд баригдаж буй 16 давхар барилгын В1 давхарт гал гарсан байна. Энэ талаар ОБЕГ "БЗД-ийн 14 дүгээр хороод байшин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 11.59 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа 16 давхар барилгын B1 давхарт 6х10 метрийн хэмжээтэй агуулахын өрөө дотор хураалгаатай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан" хэмээв.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.