Эрдэмтэд анхны удаа жимсний ялааны тархийг бүхэлд нь зураглалаа
Пүрэв гарагт /2024.10.03/ эрдэмтэд нейробиологийн салбарт томоохон амжилт гаргасан гэдгээ мэдэгдсэн байна. Тэрхүү амжилт нь амьтдын ертөнц, тэр дундаа хүний тархийн талаар илүү ойлголттой болоход хүргэж магадгүй юм. Олон улсын эрдэмтэд хамтран ажилласны үр дүнд жимсний ялааны тархийг бүхэлд нь зураглажээ.
“FlyWire Consortium” нэртэй бүлэг бүхий олон улсын эрдэмтэд энэхүү эрдэм шинжилгээний ажлыг хийсэн юм. Тэд 139 мянга гаруй мэдрэлийн эсийн 50 сая орчим холбоосыг зурагласан байна. Энэхүү судалгаа нь тархины эсүүд хэрхэн холбогддог, эрүүл тархины үйл ажиллагаа ямар байдгийг тайлж ойлгох зорилготой байсан юм. Ингэж жимсний ялааны тархийг бүрэн зурагласан нь ирээдүйд бусад төрөл зүйлийн амьтдын тархийг зураглахад туслах анхны алхам.
Тус төсөл дээр ажилласан Кэмбрижийн их сургуулийн мэдрэл судлаач Грегори Жефферис “Үзэсгэлэнтэй. Бичил түвшинд тархийг судлах нь үнэхээр гайхалтай, нарийн бүтцийг харуулдаг” гэжээ.
Эх сурвалж: ABC News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. Хөрстөд аж төрж амьдарч буй бий амьтад бүү хэл, шувууд, хорхойнуудад, шавьжуудад, өтнүүд ч гэсэн "ТАРХИТАЙ" агаад ТАРХИТАЙН УЛМААС Л "НИЙЦСЭН~ДҮЙЦСЭН~ЗОХИЦСОН~ТОХИРСОН~ТААРСАН *УХААН ТЭДЭНД Ч БИЙ*". Надад ингэж л төрдөг, бүр жаахан хүүхэд байхаасаа ийн үзсээр таваргаж явнадаа гэж. Төрж~"таамаглаж"~"санааширдаг"~"үздэг" бий буй байсан бүр минь эхнээсээ нээгдэж тайлагдах тайл�##�даа орж явж буй сайхан~гоё байдаг.