Гадаад мэдээДЭЛХИЙ

Роберт Ф. Кеннедийн эхнэр Этел Кеннеди 96 насандаа таалал төгслөө

АНУ-ын ерөнхийлөгч агсан Роберт Ф. Кеннедийн эхнэр Этел Кеннеди пүрэв гарагт /2024.10.10/ 96 насандаа таалал төгссөн гэж түүний ач хүү III Жозеф Кеннеди мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэл хийхдээ “Хайраар дүүрсэн зүрх сэтгэлээр бид гайхалтай эмээ Этел Кеннеди таалал төгссөн гэдгийг мэдэгдэж байна. Тэр өнгөрсөн долоо хоногт цус харвасны улмаас тохиолдсон хүндрэлээр өнөө өглөө нас барсан” гэжээ.

Этел Кеннеди нь нөхөр Робертынхоо ажлыг үргэлжлүүлэхийн тулд Роберт Ф. Кеннедийн хүний эрхийн төвийг үүсгэн байгуулсан байна. Тэрээр Робертын хийж ирсэн ядууралтай тэмцэх, нийгмийн шударга ёсыг хадгалах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон ажлыг үргэлжлүүлсэн хүн юм. Этелийн бүтээсэн томоон ажлуудаас хэд хэдийг онцолбол: Вашингтоны Анакостиа голыг цэвэрлэж, Нью-Йоркийн Бедфорд Стюйвесант хорооллыг нөхөн сэргээсэн гэх мэт бий.

2014 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнд ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг гардуулсан байдаг. Тухайн үедээ Обама “Тэр бол санаад багтамгүй их уй гашуун өмнө зогссон тэсвэр хатуужил, итгэл найдварын бэлгэ тэмдэг. Түүний гэр бүлийнхэн чамд хэлэх болно: Этелтэй дайсагнаад хэрэггүй гэдгийг” гэж хэлсэн байв.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
КккЗочин
КккЗочин

Роберт ерөнхийлөгч байгаагүй.

Зочин
Зочин

Ерөнхийлөгч нь Жон Кеннеди байсан биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button