Нийгэм мэдээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр IX сард ₮317.3 тэрбумын арилжаа хийсэн байна

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар есдүгээр сард нийт 317.3 тэрбум төгрөгөөр 1.1 сая тонн бүтээгдэхүүн арилжсаныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тайлант хугацаанд 31 удаагийн хэлцэл хийгдэж, үнийн дүн нь дунджаар 2.5 хувиар өссөн аж.

2024 оны есдүгээр сард

  • 787 мянга 200 тонн нүүрсийг 239.3 тэрбум төгрөгөөр,
  • 343 мянга гаруй тонн төмрийн хүдэр, баяжмалыг 77.2 тэрбум төгрөгөөр арилжжээ.

Мөн 3250 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжсан бол зэсийн баяжмалыг биржээр арилжаалаагүй байна.

Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд аравдугаар сараас эхлэн брокер компаниудыг оролцуулахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Ингэснээр худалдан авагчдын тоо нэмэгдэх, өрсөлдөөн бий болох, үнэ өсөх зэрэг давуу тал бий болохыг брокер компаниуд онцолж байгаа аж.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button