Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп сонгуулийн сурталчилгаа хийж явсан газраас галт зэвсэгтэй этгээд баривчлагджээ

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт болсон Доналд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр машиндаа цэнэглэсэн буу болон сумтай этгээд шалгах нэвтрүүлэх цэг дээр баривчлагдсан гэж албаныхан мэдэгджээ. Шерифийн хэлтсээс мэдээлэл хэлэхдээ 49 настай тэр этгээдийг цэнэглэсэн галт зэвсэг, өндөр багтаамжтай бууны хүхээ тээвэрлэж явсан хэмээн баривчлагдсан гэсэн юм. Мөн тус хэлтэс Трампын амийг хөнөөх гэсэн гурав дахь оролдлогыг таслан зогсоосон явдал хэмээжээ.

Түүнийг 5 мянган ам.долларын батлан даалтад гаргажээ. Шүүхийн баримт бичгээс харвал түүний шүүх хурал ирэх жилийн нэгдүгээр сард болно. Хэргийн талаар Лос Анжелес дахь Риверсайд хошууны шерифийн ажлын албанаас мэдэгдэл хийхдээ “Болсон явдал ерөнхийлөгч асан Трамп болон арга хэмжээнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөөгүй” гэсэн юм. Сүүлийн саруудад Трампын амыг галт зэвсгээр хөнөөх гэсэн хэд хэдэн оролдлого гарсан.

Тодруулбал долоодугаар сарын 13-нд Трамп Пеннсильвани мужийн батлер хотод сурталчилгаа хийж явахад нэгэн этгээд гал нээсэн юм. Трамп толгой тус газартаа оногдох шахаж, азаар толгойгоо эргүүлж таарсан тул сум түүний чихийг сэтэлсэн. Дараа нь есдүгээр сарын 15-нд Трампын гольф тоглох гэсэн талбайн ойролцоо нэгэн эрэгтэй галт зэвсэгтэй отож байгаад баривчлагдсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button