Гадаад мэдээ

Прада сар руу нисэхэд зориулсан сансрын хувцас танилцууллаа

Тансаг хувцас болон бусад хэрэглэлийн брэнд болох Прада арилжааны сансрын компани болох “Axiom Space”-тэй хамтран сансрын хувцас бүтээсэн байна. Тэрхүү хувцсыг НАСА-гийн “Artemis III” нэртэй хүнийг сар дээр дахин буулгах хөтөлбөрт ашиглах юм. Тус хувцсыг лхагва гарагт /2024.10.16/ Милан хотод болсон болсон Олон улсын сансрын нисгэгчдийн конгрессын үеэр танилцуулжээ.

Зургийн эх сурвалж: Axiom Space

“Axiom Space” компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Рассел Ралстон “Энэ бол томоохон түншлэлийн ажил. Бид инженерчлэл, шинжлэх ухаан болон урлагийг хослуулж байна” гэсэн юм. Прада группийн маркетингийн ахлах ажилтан Лорензо Бертеллийн хэлснээр тэрхүү хувцасны размерын хувь эрэгтэй, эмэгтэй сансрын нисгэгч хамаагүй өмсөж болно хэмээсэн байна.

Энэхүү хослолуудад өмнөх сансрын хувцаснуудтай харьцуулахад олон тооны шинэчлэл хийжээ. Тухайлбал хувцас тусгайлан инженерчилсэн гуталтай учир сансрын нисгэгчид дор хаяж найман цаг сансрын алхалт хийж болох аж. Үүнээс гадна хувцасны гадаргуу сарны нарийн ширхэгтэй тоосонцроос хамгаалах. НАСА 1961-1972 оны хооронд явуулсан “Apollo” хөтөлбөрийн үеэр нарийн ширхэгтэй сарны тоос сансрын нисгэгчдэд их хэмжээний эрсдэл учруулж байсан билээ. НАСА 2026 оны хоёрдугаар хагаст “Artemis III” хөтөлбөрөөр хүнийг сар руу буцаах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button