Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Баруун бус “BRICS” дэлхийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно

Өнөөдөр /2024.10.22/ ОХУ-ын Казан хотод “BRICS” холбооны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казан хотод эхлэж байгаа. ОХУ-ын албан тушаалтнууд мэдээлснээр тэрхүү чуулганд Бразил, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Египет, Этиоп, Иран, АНЭУ-ын удирдагчид оролцох юм. Тус холбоо Саудын Арабд элсэх урилга явуулсан байгаа. Ийм учир Саудын Арабын гадаад хэргийн сайд нь тус улсыг төлөөлж оролцоно.

Путин “BRICS”-ийг дэлхийн улс төр, худалдааны тавцанд барууны хүчтэй тэнцэх холбоо болгон хөгжүүлэх хүсэлтэй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон “BRICS”-ийн бизнесийн форумын үеэр дэлхийн 30 орон тус холбоотой хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн хэмээжээ. Мөн Путин ирэх жилүүдэд баруун бус “BRICS” холбооны орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг үүсгэнэ гэсэн байна. Одоогоор тус холбооны гишүүд дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлдэг юм.

Тэгвэл одоо тус уулзалтын үеэр Москвагаас дэвшүүлэх зарим саналыг харцгаая

“BRICS” хил дамнасан төлбөрийн санаачилга

“BRICS”-ийн гишүүн орнуудын валютуудад суурилсан өөр нэгэн олон улсын төлбөрийн систем. Энэ нь “BRICS”-ийн төв банкнуудаар дамжуулан холбогдсон үндэсний арилжааны банкнуудын сүлжээнээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл “SWIFT”-тэй ижил банк хооронд төлбөр шилжүүлэх систем гэсэн үг. Энэ системийг үүсгэснээр үндэсний валютаа АНУ-ын доллароор солилцох шаардлагагүй болно. 

Энэхүү систем нь мөн гадаадын дарамт шахалтаас ангид байх юм. Шилжүүлгийг блокчейн технологи ашиглан үндэсний валютаар баталгаажсан дижитал токеноор хийнэ. Ингэснээр аюулгүй байдлыг нэмэгдүүлж, гүйлгээний зардлыг бууруулна гэж үзэж байгаа юм. Энэхүү санаачилгын зорилго нь гишүүн орнуудын хоорондын худалдааны урсгалыг нэг эсвэл хэд хэдэн гишүүн нь олон улсын санхүүгийн системд (SWIFT гэх мэт) нэвтрэх боломжгүй болсон үед ч тогтвортой үргэлжлүүлэхэд оршино. 

“BRICS” клир

Олон улсын төлбөр тооцоо, хадгаламжийн дэд бүтцийг сайжруулах зорилготой төсөл. Энэ нь гишүүн улс орнуудын валютуудын хил дамнасан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэж ОХУ улс үзэж буй. Үүний зорилго нь гишүүн орнууд нь барууны санхүүгийн дэд бүтцээс тусгаарлагдсан ч “BRICS” санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг хадгалж үлдэхэд оршино. 

“BRICS” даатгал

Тус санаачилга нь “BRICS”-ийн даатгалын компани байгуулах явдал юм. Ийнхүү даатгал үүсгэснээр олон улсын худалдаанд давамгайлдаг барууны даатгалын компаниуд үйлчилгээгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд ч гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүн, голлох түүхий эдийн тасралтгүй тээвэрлэлт хийгдэх боломжтой байх юм. Энэ асуудал нь ОХУ-ын хувьд нэн чухал. Барууны орнууд 2022 оноос хойш ОХУ-ын нефть бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоосон. Тэрхүү хоригт нэг баррель нь 60 доллароос дээш үнээр зарагдсан тохиолдолд барууны тээвэр, даатгалын үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. 

“BRICS” хамтарсан нөөцийн зохицуулалт

Гишүүн орнуудыг эдийн засгийн хямралын үед дэмжихэд чиглэсэн олон улсын санхүүгийн байгууллага. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-тай ижил санхүүжилт олгох зорилготой. 

“BRICS” үр тариа худалдааны бирж

Үр тариа болон бусад голлох бараа бүтээгдэхүүний арилжааны платформ байгуулах санал. Энэ байгууллагатай хамтран зээлийн мэдээлэл, дүн шинжилгээ хийх үнэ тогтоох агентлаг үүсгэх аж. Одоогоор олон улсын голлох бараа бүтээгдэхүүний үнэ барууны биржүүд дээр тогтоогдож байгаа. 

Зээлийн үнэлгээний хамтын ажиллагаа

Гишүүн орнуудын зээлийн үнэлгээний агентлагуудын хоорондын харилцаа холбоо болон туршлага хуваалцах ажиллагааг сайжруулна. Энэ нь хиймэл оюун ухааныг ашиглан аливаа үнэлгээнд орох хүний субьектив байдлыг арилгахад туслах юм. Ингэж хамтарч ажилласнаар барууны зээлийн үнэлгээний агентлагуудын зах зээлээс гарч нь явах эрсдэлийг “BRICS”-ийн орнуудаас хамгаалах юм.

Эх сурвалж: CNBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2024 09:45

Энэ ха лзан чекист-фашист бол хүн төрөлхтний зана лт дайсан, дэлхийн тогтсон хэв журмыг эвдэж өөрийн ноёрхолыг л ямар ч аргаар хамаагүй тогтоох гэсэн хөсрий хүүр !
ХХ| зуунд бусад улс орны тусгаар тогтнолыг бусниулж, газар нутгийг булаан эзлэх гэж цус асгаруулсан дайн өдөөгч солиотой коммунист !
Түүхэнд Гитлерээс доорд үзэгдэх харгис хэрцгий КГБ-чин !
Барууны ертөнц бол хүний нийгмийн хөгжил, соёл иргэ ншлийн оргилшүү дээ, орос дуракууд түүнд дандаа хор сон атаархаж, хаг�##�ан бутаргахыг эрмэлзэж байдаг амьтад шүү дээ !
Энэ тэнэг бодол санаа нь хэзээ ч ямар ч амжилт олохгүй ээ !

хаха
хаха
10 сар 22, 2024 13:09
Reply to  Зочин

эргүү зөнгөр

Холбоотой мэдээ

Back to top button