Улс төрийн мэдээ

Төрийн бүх байгууллага стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг Э.Одбаяраар хянуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.10.23/ боллоо. Хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа.

Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгав.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сталины үед ЗХУ-д Хяналт ша лгалтын Яам гэж байсан юм билээ, сайд нь нөгөө аймшигт Мехлис байжээ !
Одбаяр чи Мехлис шиг нэг жаахан ажиллахад л Хүүк,Даанк,Жеенк гурав будаа ш дээ !

зочин
зочин

Odbayar geh ene huur hyanaj chadah u

ene omdniihoo baasiig arilgaj chadval deed shuu

Зочин
Зочин

хянах ёстой хүн нь татвар төлөгчдийн мөнгөөр зугаалаад явж бга биз дээ энэ яам бх хэрэггүй татан буулга яаралтай

Зоч
Зоч

Төлөвлөгөөндөө хамт олноороо төсвийн мөнгөөр зугаалга, архидалт сайн тусгаарай

Зочин
Зочин

Энэ засаг гэж энэ тэндхийн өлөн луйварчдын бүлэглэл болчихоод арай л

Зочин
Зочин

АН-д энэ мангараас өөр иймэрхүү хариуцлагатай ажил хийх чадвартай хүнгүй болчихсон юмуу

Зочин
Зочин

Яамаа, яамнаас чинь хэн хэн зугаалж явааг хянаж чадахгүй хүн төр хянаж чадах уу гэж асууя.

Back to top button