УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв батлагдахгүй хойшилбол төрийн албан хаагчид ₮680 мянгаар цалинжина

Засгийн газар 2024.12.10-ны өдрийн дотор 2025 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Ингэснээр төсвийн жилээсээ төсвийн хууль нэг сараар хоцорч хэрэгжиж ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв төсвөө баталж чадахгүй бол 2025 оны эхнээс 220 мянган төрийн албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих юм.

Тодруулбал, Төсвийн тухай хуульд,

41.4.Төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсвэл төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горимыг энэ хуулийн 41.6-д заасан эрх бүхий этгээд тогтоож, төсвийн зарлагыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

  • 41.4.1.төсвийн байгууллагад ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нь;
  • 41.4.2.нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг доод хэмжээгээр нь;

41.6.Санхүүжилтийн түр горим, түүнийг хэрэгжүүлэх төсвийн сар улирлын хуваарийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга болон улсын зэрэглэлтэй хотын Захирагч тогтоон, мөрдүүлнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 680 мянган төгрөг байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ерөнхий сайд, сангийн сайдаа, 680.000 төгрөгөөр сар амьдраад үз дээ

бурхан
бурхан
Reply to  Иргэн

тэнэг минь дээ эд нарыг одоо болтол цалингаар амьдардаг гэж боддог юмуу хахахөа

Зочин
Зочин

Төсвөө батлуулж чадаагүй Засгийн газар огцордог журамтай шүү!!!

Bibi
Bibi

Chadvargui zasag ogtsor

Зочин
Зочин

Жавхлан огцор!!

Уба
Уба

Ulsaaraa dampuurch yaduural gazar awna sh dee maluudaa

Арман
Арман

Үүгээр хэнийг айлгаад бгаа юм. ..

Зочин
Зочин

hulgaichuuduuaa oorsdiinhoo tsalingaas toswoo gargaachee

Зочин
Зочин

Төсвөө ч хийж чадахгүй ЗГ -р юугаа хийнэ. Хамтарсны гай. Огцруулж МАН дангаараа засгаа байгуулбал таарна. ОюунЭрдэнэ хариуцлагаа хүлээж огцор.

Зочин
Зочин

Америкт бол бүр цалингүй ажилладаг шүү дээ.

Зочин
Зочин

Жавхлан огцорох хэрэгтэй хэтэрхий хариуцлагагүй алсын хараагүй золиг.

Зочин
Зочин

ӨӨ ЯАНАА ТЭГВЭЛ ОЛОН МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНКЧИД БОЛНО ГЭСЭН ҮГ ШҮҮ.ЕРӨӨСӨӨ АВИЛГЫГ ИЛ ТОД АВАХГҮЙ БОЛ БҮТЭХЭЭН БАЙЛАА ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ХАНШ ТОГТООЁ НЭГ ЛАВЛАГАА ӨГӨХӨД 100 К ҮҮНИЙГЭЭ ӨӨРСДӨӨ АВЧИЙ БЫСДА ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЦАЛИНГААР БИД АМЬДРАХГҮЙ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС АВИЛГА АВАХ ХАНШАА ЯРИЛЦАЯ НӨХӨДӨӨ ХЯМРАЛ СӨРСӨН БАЗАА ХИЙХГҮЙ БОЛ АЦ МИНЬ ГОЗОЙЛОО

Үхэр MGL
Үхэр MGL

Одоо яая гэхэв гудамжинд гарч халаасны хулгай, дээрэм хийж л амь зууцгаахаас

Зочин
Зочин

Наадахаас чинь хэн айх юм улс төрч нэртэй лаларуудаа

Зочин
Зочин

Гоё гоё

Ганбат
Ганбат

Цалингаар барицаалж төсөвт батлах уу. Төсөвөө батлуулж чадаагүй засаг огцорох уу

Батка
Батка

Ёстой балай юмнууд төрд гарч дээ

Зочин
Зочин

Засгийн газар, Уих тэр чигээрээ огцрох нөхцөл үүсээд байна.

Зочин
Зочин

660000 bga shuu

Зочизочинн
Зочизочинн

Оюун Эрдэнэ Амарбаясгалангаар солих гэж ...засаг огцоруулаад ямар ч нэмэргүй дээ.нэмэгдэхүүний байр сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй эд нарыг ээлжилж идүүлэх гэж огцруулах ...гэж бүгдийн л солимоор байнаа...

Зочин
Зочин

Угаасаа авилгаараа амьдардаг төрийн а.л.бан хаагчидад цалин нэг их хамаагүй штээ
Цалинг нь 2дахин хас эсхүл орон тоог нь 2 дахин цомхотгоход монгол улсад л хэрэгтэй....

Иргэн
Иргэн

Хуулиа биелүүлдэг гишүүдээ ЗГ огцрох үндэслэл үүсээгүй юу...жирийн иргэддээ л янз бүрийн эдийн засгийн дарамт үүсгэхээ урьдчилах юм...тэр их наяд тэрбумын алдагдлыг үүсгэсэн хэдхээн хүмүүсээсээ гаргуулаач...ард түмэн идсэн юм шиг л халаглахын...

Зочин
Зочин

Тэгээсэй дээ.

Зочин
Зочин

Төсвөө баталж чадахгүй бол их хурал тардаг ЗГ огцоодог Иргэдийн буруу юм уу Үүнийг сүрдүүлгэ гэж үзэж байна

Enkhee
Enkhee

Humuusiin tsaling bish ter heregtseegui busad demii tusluudee hasaachee. Escel ogtsoroochee

Зочин
Зочин

Энэ олон бачлаг дүтээдгүй нам нам дагасан авилга хулгаагаар баяжих мөрөөдөлтэй хагартлаа баяжсан лалруудаа цөөлөөч

Зочин
Зочин

Жавхлан чи карманаасаа гаргаач.

Наран туяа
Наран туяа

Ааа

Үнэн
Үнэн

Тэгвэл тэр ажиллаа өөрсдөө хийгээрэй...

МАН
МАН

Огцор

Зочид
Зочид

Яаг л болж байна

Зочид
Зочид

Тэтгэврийн хүмүүсийг амьдруулаад байгаа мөнгө шүү дээ амьдраад үзэж дээ

Зочин
Зочин

Сонгуулийн шохаа нөхөх гээд маш их алдагдалтай хэрэгтэй хэрэггүй төсөвд хориг тавихад цалин ямар ч хамааралгүй мэт санагдах юм даа.

Уншигч
Уншигч

Төсөв батлагдахгүй бол 2024 оны төсвөөр цалинг олгож, харин нь Сангийн яам, Засгийн газар, УИХ-ийнхныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах

Уншигч
Уншигч

Үүнээс харахад сонгуулиар нам харах шаардлагагүй хүнээ харах хэрэгтэй гэдгийг хэлээд ббайна. Зөв өнцгөөс харж байгаа хэдхэн хүн дуугарч байж төсвийг засуулахад хүргэлээ ш дээ.

Зочин...Би Монгол хүн
Зочин...Би Монгол хүн

хулгайчид аргаа барж байна даа засаг хувь заяаг дэнчинд тавьж хулгай хийх гээд төсвийн тодтгол хийхгүй бол доод хэмжээ гээд л

Zaya
Zaya

Erhem gishuudee Noyon eronhiilogchoo tsalingiin dood hemjeer tsalinjaad uzdee harii ta nar bol nusaa hatsartai bish dagzandaa naah bhdaa hoorhii

Иргэн
Иргэн

Цалингаар оролдоод үзээрэй

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хуулиар оролдоод үзээрэй чи

Холбоотой мэдээ

Back to top button