Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Гацуур мод гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах эрсдэлтэй

Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэж байна.

Ингэхдээ "гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30- 60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. Аюулгүйн зөвлөмж:

  • Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох,
  • Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх,
  • Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах нь чухал. Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүйг санууллаа.

Сануулахад

Өнгөрөгч жилийн 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах орон сууцанд гацуур модны гэрэл шатсаны улмаас гурван хүүхэд угаартаж амиа алдсан.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button