НИЙГЭМНийгэм мэдээ

Бямба гарагаас Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ. 

Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан байна. 

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд үзжээ.

Санал асуулгатай холбогдуулан энэ бямба гариг буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button